Хуурай хоол идэх

Зөв орчинг бүрдүүл

  • Хүүхдэд анх удаа хуурай хоол өгөхдөө та хоёр өөд өөдөөсөө харан намхан ширээ, сандал дээр сууж байвал их чухал.
  • Хүүхэд таны өвөр дээр эсвэл гар дээр байгаа бол бүлээхэн сүү ууна гэсэн хүлээлттэй байх учраас хуурай хоолыг огт сонирхохгүй.

Өөрөө яаж хоол иддэгийг үлгэрлэн харуул

  • Алим эсвэл луувангийн нухашийг халбаганы үзүүрээр хүүхдийн уруулын үзүүр дээр бага зэрэг тавь. Хүүхэд өөрөө эхлээд амсаад үзэг.
  • Янз бүрийн амтнуудыг амтлуул. Хоол дан цулгуй амттай байх учиргүй. Дассаныхаа дараа хүүхэд олон янзын амтад их дуртай болдог.
  • Жижиг ширхэгтэй аманд ороод уусан хүүхдийн жигнэмэг, жижиглэн хэрчсэн жимс зэргийг тавганд хийж ширээн дээр нь тавь. Таныг халбагаар хооллох хооронд хүүхэд гараараа амаа олоод, эдгээрийг өөрөө идэх гэж оролдож болно.
  • Янз бүрийн амтыг мэддэг, жижиг ширхэгтэй хоолнуудыг амруугаа хийж чаддаг болсныхоо дараа хүүхэддээ халбагыг танилцуул. Хүүхэд өөрөө жимс, ногооны нухашийг халбагадаж үзэх, ам руугаа хийх гэж оролдож болно. Мэдээж, үүний хажуугаар та өөр халбагаар хүүхдээ хооллох хэрэгтэй.
  • Хүүхэд халбагаа шал руу шидэх үед нь зайлах ус хажуудаа ойрхон байлга. Халбагыг шалнаас авч, усанд зайлаад буцаагаад өг.
  • Хүүхэд халбагаар идэж чаддаг болсон бол бага зэрэг хуурай хоол идэхэд бэлэн боллоо гээн үг. Энэ үед хуурай хоолыг идэхэд тохиромжтой сэрээ ашиглаад үз.

Хугацаа өгч, хүлээцтэй ханд

  • Нүүрэн дээрээ дургүйцлээ илэрхийллээ гээд та хоол өгөхөө болих хэрэггүй. Өнөөдрийг хүртэл зөвхөн сүү ууж байсан хүүхэд бүх л хоол эхэндээ хачин амттай санагдах нь мэдээж юм.
  • Хүүхэд гараа удирдан халбагаар хоол идэж сурахад тодорхой хугацаа шаардагдана. Хэрвээ та хүүхэд өөрөө халбагаар иддэг болтол нь хангалттай сайн хүлээж чадвал аажмаар чадвар нь сайжрах болно. Халбагаар сайн хоол иддэг болсных нь дараа та хажуугаас нь нэмэлт халбагаар хооллодог байснаа ч больж болно.