Хөдөлгөөн дэмжих мобайл

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Хөдөлгөөн дэмжих орчин бүрдүүл

  • Хүүхдийн гар, хөл хүрэхээс ялимгүй хол зайнд мобайлыг байрлуулж өг. Хүүхэд мобайлыг нүдээрээ дагуулан ажиглаж, хараагаа төвлөрүүлж сурна. Нялх хүүхэд эхэндээ өнгөний тод ялгарлыг л харж чаддаг тул хар, цагаан өнгөтэй мобайлыг ашигла. Аажимдаа хүүхдийн сонирхол хар, цагаан өнгөнөөс уйдаж эхлэх үед завсрын зөөлөн өнгөтэй мобайл ашиглана. Соно, агаарын бөмбөлөг, шувуу зэрэг дүрстэй агаарын урсгалаар хөдлөх хөнгөн материалаар хийсэн мобайл сонго. Муур, нохой, таван хошуу мал зэрэг газраар явдаг амьтдын дүрсийг сонгох хэрэггүй.
  • Хүүхэд томорч, юмнаас атгаж сурах үед нь шаржигнадаг тоглоом, хонх, хүүхдийн тоглоом зэргийг хүүхдийн гар хүрэх зайд тогтоож өг. Эдгээр тоглоомыг гараараа хөдөлгөж чадсандаа, бүр дуугаргаж чадсандаа хүүхэд гайхалтай их баярлах болно.

Мобайлыг хүүхэддээ таниул

  • Хүүхдээ хэвтүүлэхдээ мобайлыг харах, бүр их хичээвэл хүрч болохуйц байрлалд хэвтүүлсэн эсэхээ шалга. Хүүхдийн анхаарал мобайл дээр төвлөрч чадаж байгаа эсэхийг шалга. Дөнгөж төрсөн нярай хүүхдүүд эхний хэдэн долоо хоногтой үедээ хэт хол байгаа зүйлийг харж чаддаггүйг анхаар.

Хүүхэддээ мобайлтай танилцаж, харьцах хугацаа өг

  • Хүүхэддээ өдөр бүр мобайлыг ажиглах, ширтэн харах тодорхой хугацаа өгөөрэй. Төд удалгүй хүүхэд тэр мобайлдаа хүрч үзэхийг эрмэлзэж эхэлнэ.