Ном зохиол, дуу шүлэг уншиж өгөх

Хүүхдэдээ ном зохиол, дуу шүлгээр бялхсан орчин бүрдүүлж өг

  • Энэ насны хүүхэд нэг л номыг дахин дахин унших жигтэйхэн дуртай байдаг тул олон дахин эргүүлэхэд тэсвэртэй, бат бэх хуудастай номыг сонго. Хатуу хуудастай эсвэл даавуун, хулдаасан номнууд хүүхдийн тань гарт яг тохирно.
  • Өдөр тутам тааралддаг, танаил болсон юмс үзэгдэл, байнга хийдэг үйлдэл, үйл явдлыг харуулсан энгийн зурагтай номыг сонгож өг.
  • Энгийн зохиомжийг, нэг нүүрэн дээр нэг мөр бичсэн номнуудыг сонго.
  • Хүүхэддээ уншиж өгөх жороо үг, шүлэг, дуу зэргийг шинээр сур.

Хүүхэддээ ном зохиол, дуу шүлгийг таниул.

  • Өдөр бүр хүүхэддээ уншиж өгч байгаарай. Эцэг эхчүүд нь өдөр бүр ердөө л 10-20 минут чангаар ном зохиол уншиж өгдөг байсан хүүхдүүд номонд дуртай, сайн уншигч нар болдог гэдэг судалгаагаар батлагдсан.
  • Цээжээрээ мэддэг жороо үг, дуу шүлгийг хүүхдэдээ байнга уншиж өгөхийн хажуугаар хэдэн долоо хоног тутам шинээр сурсныгаа мөн зааж өг.

Хүүхэддээ ном зохиол, дуу шүлэг уншиж өгөхөд цаг гаргаж бай

  • Хүүхдийг унтахаас өмнө ном уншиж, дуу дуулж занш. Эсвэл хамтдаа зүгээр л чимээгүй сууж болно.

Энэ насны хүүхдэд тохиромжтой дууны жишээ

Жижигхэн болжмор жив жив жив Жиргэж нисээд дэв дэв дэв Амаа ангайгаад жив жив жив [гараа биендээ наагаад нисч байгаа дэвнэ] Ангайн дэгдээд дэв дэв дэв Тоглоё тоглоё жив жив жив Бүжиглэе бүжиглэе жив жив жив [гараа биендээ наагаад нисч байгаа дэвнэ]