Хөдөлгөөн

Би өөрөө хөдөлмөөр байна. Надад туслаач.

Таны хүүхэд хөдөлгөөний ачаар эргэн тойрны ертөнцтэйгөө харилцаж эхэлнэ. Харсан, хүрсэн, үнэрлэсэн, амталсан, сонссон бүх зүйлээрээ дамжуулан хүүхэд танин мэднэ. Эргэн тойрны сонирхол татсан эд юмсыг өөрөө олж хайх боломжийг хүүхдэд олгоно гэдэг тэдний тархин дотор маш чухал холбоосууд үүсэхэд дэмжлэг үзүүлж байна гэсэн үг. Таны хүүхэд хөдлөхийн төлөө төрсөн учраас дөнгөж мэндэлсэн цагаас нь эхлэн хүүхэддээ байнгын хөдөлгөөнтэй байх нөхцлийг бүрдүүлж өгөх нь тэдний оюун ухааны хөгжилд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ.

Та дараах үндсэн гурван зарчмыг мөрдөж чадвал таны хүүхэд хөдөлгөөний эрх чөлөөтэй байж чадна:

Хөдөлгөн хийх, хөдлөх сэдэл төрүүлэх эд юмсыг хүүхдийн орчинд байлга.

Хүүхдэд эдгээр эд юмсыг хүрч, барьж үзэх боломж олго.

Тэдэнд хөдөлгөөнөө өөрийн хурд, хэмнэлээр давтах цаг хугацааг өг.

8 сар хүртэл

Дөнгөж төрсөн даруйдаа өөрийн биетэйгээ танилцах, дасал болоход нь та хүүхэддээ тусалж болно. Заавал мөлхөж суртал нь хүлээх хэрэггүй.

Эдгээр линк дээрээс хүүхдээ илүү сайн хөдөлгөөнтэй болоход нь яаж туслах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч уншаарай.

9-12 сар

Мөлхөж, алхаж сурахад нь тусалдаг төрөлхийн эрч хүч хүүхдэд байдаг.

Хүүхдийнхээ төрөлх эрч хүч, хүсэл эрмэлзлийг хэрхэн тэтгэж, тэдэнд өөрөө мөлхөж, алхаж сурахад нь туслах талаар дэлгэрэнгүйг линкүүдээс авч уншаарай.

12-24 сар

Хөлд орсон даруйдаа таны хүүхэд аль болох их хугацааг явахад зориулах хэрэгтэй болно.

Хүүхэддээ илүү сайн явдаг болоход нь хэрхэн туслах талаар дэлгэнгүйг линкүүдээс авч уншаарай.