Алхах талаар түгээмэл асуултууд

Алхах цаг гардаггүй

Өдөр болгон хүүхэдтэйгээ алхах цаг надад байдаг ч болоосой. Гэвч завгүй энэ нийгэмд ийм боломж огт алга. Бид үргэлж нэг тийш яарч байдаг учраас хүүхдийнхээ хүссэн газар луу түүний хурдаар алхах цаг бидэнд гарахгүй байна. Энэ талаар юу гэж зөвлөх вэ?

Өнөө үед, бид бүгд завгүй амьдралын хэв маягтай болсон. Гэр бүлийн гишүүн нэмэгдэх тусам бид бүр завгүй болдог. Таны хэлсэнчлэн, очих ёстой бүх газар луу бид тэр бүр алхаад байж чадахгүй, зарим хол газарт богино хугацаанд очих хэрэгтэй байдаг. Харин, хөлд орсон бяцхан хүүхэддээ бол алхах цагийг зориудаар хангалттай гаргаж өгөх хэрэгтэй. Та А цэгээс В цэг лүү яарч байгаа бол ийм нөхцөл бүрдэхгүй. Хүүхдийн хурдаар л алхах хэрэгтэй. Тэд А цэгээс В цэг рүү очих гэж огт яарахгүй, зорихгүй, харин замд таарсан юмс үзэгдэлтэй өөрийн хурдаар танилцаж яваа бие хүн юм. Иймд, та зориудаар цаг төлөвлөж, хүүхдийнхээ аясаар хамтдаа алхаж байгаарай. Хаана хэр удаан зогсох, сонирхолтой юмсыг ажиглан харах эсэх, хэр хол явах зэргийг бүгдийг хүүхэд өөрөө шийдэг.