Намхан толь

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Хүүхдэд яаж хөдөлж байгаагаа харах, өөрийн хөдөлгөөнөө ажиглах орчныг бүрдүүлж өг

  • Гудасных нь хажуу талд урт толийг хүүхдийн өндөрт тааруулан байрлуулж өгвөл хүүхэд толинд өөрийгөө төдийгүй шинээр сурч байгаа хөдөлгөөнөө харах орчин бүрдэнэ. Ингэж өөрийнхөө оролдлогын үр дүнг харах нь хүүхдэд өөрийн биед итгэх итгэл төрүүлэх бөгөөд шинэ зүйлийг туршиж үзэх урам өгнө.

Хүүхдэдээ толийг хэрхэн ашиглахыг үлгэрлэж үзүүл

  • Хийж байгаа хөдөлгөөнийх нь тухай, яаж хичээж байгаа тухай нь хүүхэддээ ярьж өгч бай. Толь руу харахыг зааж өг. Удалгүй хүүхэд толин дээр хэн нэгэн хөдөлж байгааг анзаарч эхлэх ба тэр хөдөлж байгаа жижигхэн хүн бол өөрийгөө гэдгийг хүүхэд бага багаар ойлгох болно.

Цаг гаргаж, хүлээ

  • Хүүхэд дуртай байвал толины өмнө хангалттай удаан тоглох хугацаа өг. Хүүхдээ тэвэрч авах зэргээр дундуур нь бүү садаа бол. Хүүхдийг хэзээ ч тэвэрч энхрийлж болно. Гэхдээ хөдөлгөөн гэдэг хүүхдэд мөн адил маш чухал учир хөдөлөөн хийхэд нь тусгайлан цаг гаргаж байгаарай.