Бие даах чадвар

Би өөрөө хийнэ. Надад тусал

Бие даасан байдал гэдэг нь өөрөө хийж, өөрөө бодож сэтгэх чадварыг хэлнэ. Хүүхэд өөрөө үйлдэх замаар биеэ дааж сурна. Та хүүхдэдээ ямар үйлдэл, ажил хийхийг зөвшөөрөх ёстой вэ? Хүүхэд өдөр тутмын гэрийн энгийн ажилд оролцох замаар өдрийн дэглэм, гэр бүл доторх өөрийн үүргийг ухамсарлаж, өөрийн хийж чаддаг чаддагүй зүйлсийг ойлгоно. Зөв цаг үед хүүхдэдээ сонголт хийх боломж өгч, зөвхөн хэрэгтэй үед нь хөндлөнгөөс тусалж занш. Эндээс хүүхэд "Би чамайг өөрөө хийж чадна гэдгийг мэдэж байна" гэж хэлж байна гэж ойлгоно.

Дараах үндсэн гурван зарчмыг мөрдснөөр таны хүүхэд биеэ дааж сурна.

Хүүхдэд ойр, гарын дор орчинг бүрдүүл.

Өдөр тутмын гэрийн ажлуудыг хэрхэн хийдгийг үлгэрлэн үзүүлснээр таны хүүхдийн бие даах эхлэл тавигдана.

Цаг гарга.

Хувцаслалт

Хүүхэд өөрөө хувцсаа өмсөх гээд байгааг ойлгож чадваас өглөөгүүр гэрээсээ гарах, хувцсаа өмсөх гэж яарч, бухимдахгүй байж болно.

Өөрөө хувцсаа өмсөхөд нь хэрхэн тусалж болох талаар илүү дэлгэрэнгүйг эдгээр линкээс уншаарай.

Хооллолт

Эрүүл зөв хооллох, хоолондоо дуртай болох дадлыг эзэмшихэд хүүхдүүдэд туслах маш энгийн арга байдаг гэдгийг та мэдэх үү?

Хооллох цагийг хүүхэд, ээж аав нарт илүү тааламжтай, сэтгэл ханамжтай байлгах энгийн зөвлөгөөнүүдийг эдгээр линкнээс унш.

Унтаж нойрсох

Таны хүүхэд орой бүр тогтсон цагтаа өөрөө бие даан унтаж чаддаг уу? Танд хүүхдээ унтуулахад хэцүү байдаг уу?

Орой унтах дадлыг бухимдалгүй болгох талаар дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр линкнээс уншина уу.

Бие засах

Бие засах дадал, чадварыг эзэмших гол түлхүүр бол ихэнх хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй эрт хүүхдээ бэлдэхэд оршино.

Живхнээс гарч, дотуур өмд өмсдөг болох шилжилтийг хэрхэн таньд болон хүүхдэд амар болгох талаар зөвлөгөө, мэдээллийг эдгээр линкнээс уншина уу.