Хүүхдэдээ бие даан ууж сурахад нь туслах

Орчин бүрдүүл

  • Хоёр гараараа ямар нэгэн юм барьж сурсан даруйд нь хүүхдэдээ шингэн зүйл уух шилэн стаканыг таниул. Угж, бариултай хүүхдийн аяга зэргийн оронд шилэн аяганаас юм уух нь хүүхдэд "том хүн болсон" мэт мэдрэмж төрүүлнэ. Ийм итгэл төрсөн хүүхэд өөртөө их сэтгэл хангалуун болдог.
  • Мөн бариултай жижиг гүц бэлдэж өг. Гүц хүндэвтэр ба хэмжээний хувьд хүүхдийн гарт таарсан байна. Өөрийн уух юмаа юүлж сурахад хэрэгтэй.

Шилэн аяганаас яаж уухыг үлгэрлэн харуул

  • Удаанаар яаж хоёр гараараа шилэн аяганаас барих, уруул руугаа хэрхэн ойртуулах зэргийг үлгэрлэн харуул.
  • Шилэн аягаар ууж сурсных нь дараа жижиг гүцнээс яаж уух юм аяга руу хийхийг мөн үлгэрлэн үзүүл

Хугацаа өгч, хүлээцтэй ханд

  • Эхэндээ хүүхэд эрүү рүүгээ ус асгаж, гүцнээс ус юүлэхдээ асгах нь мэдээж. Энэ бол шинэ чадварт суралцаж байгаа л нэг хэлбэр юм. Бид амжилтаасаа бус алдаанаасаа илүү их суралцдаг гэдгийг санаарай. Таны эерэг хандлага хүүхэд өөрөө ууж сурахад нь маш их хэрэгтэй.

Уух юм юүлэхийг үлгэрлэн харуулах нь:

  • Гүцэн дотор бага зэрэг ус хийж бэлд.
  • Нэг гараараа гүцний бариулаас, нөгөө гараа амсар хавьцаа нь тавь.
  • Гүцний амсрыг аяганы голд байрлуулаад аажуухнаар юүл.
  • Гүцийг буцаагаад тавь.
  • Хоёр гараараа шилэн стаканаас барьж уу.
  • Гүц, шилэн аягыг ширээн дээр аваачиж тавихдаа нэг нэгээр зөөх хэрэгтэй ба байнга хоёр гараараа барьж яв.