Бие засах тухай түгээмэл асуултууд

Миний хүүхэд хэтэрхий завгүй учраас суултуур дээр бие засдаггүй

Зөвхөн санасан үедээ л миний хүү суултуур дээр бие засах юм. Хийж байгаа зүйлээ орхих, завгүй үедээ суултуур бие засах дургүй байдаг. Ингээд ихэнхдээ өмдөндөө шээчихдэг. Ямар зөвлөгөө өгөх вэ?

Суултуур дээр бие засах нь хүүхдийн хувьд ямар түвэгтэй ажил болохыг та төсөөлөөд үз. Эхлээд тэр давсаг нь чинэрч байгааг мэдэрдэг байх ёстой. Энэ мэдрэмждээ хариу үйлдэл үзүүлж угаалгын өрөө рүү гүйж очно. Үүний хажуугаар хөдөлгөөн, хийж байгаа үйлээ үргэлжлүүлэх хүсэл сонирхол, оролдлогоо түр зогсоох хэрэгтэй болно. Танайд нэгээс олон угаалгын өрөө байдаг уу? Бие засах өрөө бүрд хүүхдэд зориуулсан суултуур бий юу? Хоолны дараа, гаднаас орж ирээд угаалгын өрөөнд гараа угаах зуршилтай болсон уу? Угаалгын өрөөнд тогтмол орно гэдэг нь өдрийн салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгуулахад амжилтын нууц оршино.