Хөдөлгөөн дэмжсэн хувцаслалт

Хүүхдийн чөлөөтэй хөдөлгөөнийг дэмжих хувцас өмсгө

  • Резинэн бүстэй богино өмд, улгүй битүү хувцас зэрэг хүүхдийн ямар нэгэн хөдөлгөөнийг хорихооргүй, тохиромжтой хувцсыг сонгож өмсгө. Ултай битүү хувцас (body ихэвчлэн хэлдэг) нь хүүхдийн төрөлхийн хөдлөх чадварыг хориглодог сөрөг талтай. Хүүхдийн хөдөлгөөнд таарсан биед хөнгөн хувцас сонго, жинс зэрэг зузаан материалаас татгалз.

Таны сонгож өмсгөсөн хувцас хүүхдийн хөдөлгөөнд хэр тохиромжтой байгааг ажигла

  • Хүүхдээ ажигла. Уйлагнаад тухгүй байвал хүүхдийн өмссөн хувцас хөдөлгөөнд нь саад болж, тавгүйтүүлж байгаа эсэхийг ажигла.

Хүүхдийн хөдөлгөөн сайжрах тусам илүү тохирох хувцас сонго

  • Дөнгөж төрсөн нярай хүүхдэд зориулсан хувцас мөлхөө хүүхдэд тохиромжгүй. Хүүхдийн нас, хөдөлгөөнөөс хамаарч хувцсыг тохируулан сонго. Жишээлбэл, хүүхэд мөлхөж эхлэх үед өвдгийг нь хамгаалах ямар нэгэн зүйл хэрэгтэй байдаг. Харин энэ өвдөгний хамгаалалт нярай, байнгын хэвтэж байгаа хүүхдэд хөлөө тийрэхэд нь бүүр садаа болно. Хүүхдийн хувцас түүний хөдөлгөөнтэй тохирсон байх ёстой.
This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Майкл Олаф-аас өөр видеонууд үзэх