Балчир хүүхдийн харилцааны тухай түгээмэл асуултууд

Хүүхдийнхээ яриаг би ойлгохгүй байна

Хүүхэд минь цаг үргэлж "ярьдаг" хэдий ч би юу хэлэх гээд байгааг ихэнх тохиолдолд огт ойлгохгүй байна. Түүнийг ойлгохгүй байж яаж ярих хүслийг дэмжиж, урам өгөх вэ?

Хүүхдийнхээ яриаг ойлгохгүй байгаа ч гэсэн та түүний орчуулагч хэвээр байх болно. Яриаг бүр огт ойлгохгүй байгаа ч гэсэн ямар нэгэн хариулт өгөх нь чухал. Тухайлбал, "Уучлаарай, би ойлгохгүй байна. Чи надад үзүүлээч тэгэх үү" гэх байдлаар түүний хариу хэл. Зарим тохиолдолд та хүүхдэд ямар байгааг гаднаас таамаглан, өөрийн үгээр тодорхойлж хэл. Жишээлбэл, "Толгойгоо цохичихсон уу? Их өвдөж байгаа даа" гэх мэт. Хүрч чадахгүй ямар нэгэн зүйлийг зааж байвал өмнөөс нь та "Цонх руу зааж байгааг чинь харж байна. Ямар нэгэн юм уух уу?" гэх зэргээр энгийн байдлаар ярилц.