Амьдралд бэлтгэх

Хүүхдийн төрөлх хөгжлийг дэмжих

Амьдралд бэлтгэх тухай

"Амьдралд бэлтгэх" санаачилга нь хүүхдүүдын суралцах, танин мэдэх үйл хийх сонирхлыг нь хэрхэн таньж ойлгох, хүндэтгэх, идэвхтэй харилцаа үүсгэхийн ач холбогдлыг ойлгодог бөгөөд өөрийн хурд, хэмнэлээр нь өсч хөгжихөд хангалттай цаг гаргаж, хүлээцтэй хандаж чаддаг томчуудтай, хүүхдийн байгалиас заяасан хөгжлийг дэмжсэн орчинд өссөн хүүхдүүд хамгийн сайн хөгждөг гэсэн үзэл санаанд тулгуурлана.

Энэ вебсайт нь цэг эх, асран хамгаалагч нарт өдөр тутам хэрэгжүүлэхэд хялбар, ойлгомжтой, энгийн, тодорхой зөвлөгөөнүүдийг өгнө.

Одоогийн байдлаар, энэхүү вебсайт дээр 3 хүртэлх насны хүүхдийн хөгжилтэй холбогдолтой мэдээлэл түлхүү байгаа боловч удахгүй бүх насны буюу өсвөр нас хүртэлх хүүхдийн хэрэгцээ шаардлагын талаар зөвлөгөө, мэдээлэл мөн нэмж оруулна.

Амьдралд бэлтгэхтэй холбоотой мэдээлэл, эх сурвалжууд

"Амьдралд бэлтгэх" санаачилгын хүрээнд боловсруулсан гарын авлага, нугалбар, DVD материалууд. Эдгээр нь эцэг эх, асран хамгаалагч нар төдийгүй тэдэнд зөвлөгөө үзүүлдэг хэн бүхэнд зориулагдсан.

Нугалбар

Хөдөлгөөн, харилцаа, бие даасан байдал, хувийн сахилга гэсэн хөгжлийн үндсэн 4 чиглэл тус бүрээр боловсруулсан эдгээр нугалбарт эцэг эх, асран хамгаалагч нар гэрийн орчинд хямд төсөр хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөөнүүдийг тусгасан болно.

Товхимол татаж авах:

Товхимол

Хөдөлгөөн, харилцаа, бие даасан байдал, хувийн сахилга бат гэсэн хүүхдийн хөгжлийн 4 үндсэн чиглэл тус бүрд харгалзах эдгээр товхимолд өдөр тутам хэрэгжүүлж болохуйц зөвлөгөөг алхам бүрээр тусгасан.

DVD

Хөдөлгөөн, харилцаа, бие даасан байдал, хувийн сахилга гэсэн хөгжлийн үндсэн 4 чиглэл тус бүрээр боловсруулсан эдгээр DVD нь эцэг эх, асран хамгаалагч нар хэрхэн хүүхдээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай гол зарчмуудыг харуулна. Мөн түүнчлэн нугалбар, товхимолд танилцуулсан бүх зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх тухай үлгэрчилсэн хичээлүүд бий.

Энд дарж эдгээр материалыг худалдаж авах https://shop.montessori-namta.org/collections/aid-to-life