Хүүхдэд тохирсон ажил, үйлийн жишээ

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies
Ширээ арчих:
  • Ус сайн авдаг жижиг алчуур, нойтон, бохирдсон алчуур хийх сагс зэрэг хэрэгтэй зүйлүүдийг намхан тавиур дээр байлга.
  • Аль болох бага ярь. Таныг ярьж эхлэхэд хүүхэд таны амыг л харах учраас чимээгүй байвал таны гарыг илүү сайн харна. Ярингаа үзүүлэхээс зайлсхий.
  • Бохирдсон ширээ ол. Хүүхэдтэй чацуу болохын тулд бөхийж тонгой.
  • Алчуур ашиглан ширээг зүүн талаас эхлэн баруун тал руу хэрхэн арчихыг харуул.
  • Хэрвээ хүүхэд анзаарахаа больвол бохир ширээ арчаад алчуур ямар болсныг харуулж, анхаарлыг нь буцаан тат.
  • Хүүхэд хэтэрхий удаан харж чадахгүй учраас анхаарал сарниж эхлэнгүүт алчуурыг хүүхдэд өг.
  • Бохирдсон алчуурыг сагсанд хий.
  • Ширээ арчиж үз гэж хэл.
  • Хүүхэдтэйгээ хамт бай. Бүү тасал, санал сэтгэгдлээ битгий хэл, засах гэж бүү оролд. Өөрөө л дуртай байвал удаан байсан ч хамаагүй өөрөөр нь хийлгэ.

Нэг ажлыг хамтдаа амжилттай хийж үзсэн бол өөр шинэ ажлуудыг өгөөд үз. Жижиг ширээ сандал дээр нь суулгаад, бага зэрэг устай сав, нэг төмс, цэвэрхэн сойз өг. Төмсийг сойзоор яаж цэвэрлэхийг харуулаад, та өөрөө холд. Хоолоо хийнгээ хүүхэд хэр ахицтай явж байгааг сэмхэн ажигла. Нэг төмсөө "цэвэрлээд" дуусахаар нь дараагийн төмсийг өг.

Мөн дараах ажлуудыг яаж хийхийг үлгэрлэн сурга:
  • Устай саванд гүзээлзгэнэ угаах
  • Вандуй хальслах
  • Салатны навчийг гараараа жижиглэх
  • Гадил хальслах, маслоны жижиг хутга ашиглан зүсэх
  • Мандарин хальслах
  • Хүүхэд өөрт таарсан халбагаар өндөг хутгах, та өөрөө ердийн халбагаар хутгана
Угаалга хийх алхам бүрт та хүүхдээ дараах байдлаар оролцуулж болно:
  • Хиртэй хувцастай сагсыг угаалгын машин лүү зөөх
  • Цэвэрхэн хувцас өрөө лүүгээ аваачих
  • Цэвэрхэн хувцсыг намхан орон дээр нь тавих
  • Хамтдаа хувцсыг эвхэн хураах
Хатаах хувцас байгаа бол та хүүхдэдээ дараах үйлийг үлгэрлэж үзүүл:
  • Хавчаарыг яаж ашиглах
  • Нойтон хувцсыг хүүхдийн өндөрт таарсан хэцэн дээр яаж өлгөх
  • Хуурай эсэхийг яаж мэдэх
  • Хавчаарыг авч, хувцасны сагсанд хийх