Өөрөө бие засах бэлтгэлийг хангах

Хүүхдэд өөрийнхөө бие эрхтэн яаж ажилладгийг мэдэх болоход нь туслах орчин бүрдүүл

  • Төрснөөс нь эхлэн болж өгвөл даавуун живх ашиглаж сур. Даавуун живх өмсвөл хүүхэд шээснээ илүү хурдан мэднэ. Нэг удаагийн живж шингэнийг сайн шингээж, харьцангуй хуурай байлгадаг учраас хүүхэд шээснээ хэр баргийн мэдэрдэггүй.
  • Даавуун живх өмссөн хүүхэд шээсний дараах нойтон мэдрэмжийг мэддэг болно. Энэ мэдрэмж нь аажимдаа хүүхдийн оюун санаанд хоёр дохиог өгнө. Давсаганд очих биологийн дохионы ачаар хүүхэд харьцангуй хурдан давсгаа барьж сурдаг.

Хүүхдээ биеийн эд эрхтэн яаж ажилладагтай танилцуул

  • Живх норсныг мэдсэн даруйдаа соль. Живх солихдоо үйлдэл бүрээ хүүхэддээ тайлбарлаж ярьж сур. Таны ярианаас хүүхэд бага багаар живх нойтон болгож байгаа зүйл түүний биенээс гарч байгаа гэдгийг ойлгож эхэлнэ.

Хугацаа өгч, хүлээцтэй ханд

  • Хүүхэд удалгүй живх нь норсон байна гэдгийг мэддэг болно.