Харилцан ярилцах

Дэлгэрэнгүй, үгийн баялаг сайтай орчин бүрдүүл

  • Хүүхдийн амьдралын салшгүй нэг хэсэг бол эцэг эхчүүд, бүх томчууд бөгөөд тэд л хүүхдийн хэл ярианы орчинг бүрдүүлнэ
  • Хүүхэдтэй хамт байдаг хүн бүр хүүхдийн үг хэлэх, харилцах гэсэн оролдлогод нь хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь түүний хэл ярианы хөгжилд чухал үүрэгтэй. Тэд үг хэлэх гэж маш их хичээж байгаа тул оролдлогыг нь үнэлэхэд урам ордог ба эсрэгээр тоохгү байвал урам хугарч, оролдохоо болино.

Хүүхдийн өдөр тутам олж авдаг мэдлэг, туршлагаар дамжуулан үгсийн сан сайтай хэл яриа гэж юу болохыг таниул

  • Усанд оруулах, хоол хийх, хувцаслах зэрэг гэр бүл дотор өрнөж буй үйл явдалд ашиглагддаг эд юмс бүгд хүүхдийн шинэ үгийн толь бичиг л гэсэн үг. Эргэн тойронд буй эд юмсыг нэрлэж, ямар зориулалтайг нь тайлбарлаж өгч бай. Жишээлбэл, энэ бол хүүхдийн халбага, шөлний халбага, сэрээ, хэмждэг халбага, цайны халбага гэхчлэн нэрлэж үзүүл. Бүгдийг нийтэд нь халбага гэхийн оронд ангилал тус бүрээр нь нэрлэж өгөх хэрэгтэй. Эдгээр үг хүүхдэд ойлгоход хүнд, төвөгтэй гэж бүү санаа зов. Хэрэглэж байгаа үг хэллэг дэлгэрэнгүй нарийн байлаа ч гэсэн өдөр тутмын амьдралд тогтмол хэрэглэгддэг л бол хүүхдийн үгсийн сан сайжрахад тустай.
  • Аль болох зөв найрлагатай, бүтэн өгүүлбэрээр хүүхэдтэйгээ ярилц. Бүх хүнд ойлгомжтойгоор өөрийгөө хэрхэн сайн илэрхийлэх үлгэр дууриал болж, зөв ярилцаж бай.

Хүүхэдтэйгээ ярилцахад цаг гарга

  • Удаан хүлээсний эцэст таны хүүхэд тантай ярьж эхэлнэ. Хүүхдийн сайтар ойлгож байгаа үгийн тоо яриандаа ашиглаж байгаа үгийн тооноос ямагт их байдаг. Очоод гутлаа ол гэж хэлэхэд хүүхэд "Ээжээ би гутлаа оллоо" гэж хэлж сурахаасаа нэлээд олон сарын өмнө буюу хэлд ороогүй байхдаа л таныг ойлгож, гутлаа олж чадна. Хүүхэд хараахан дуугарахгүй байгаа нэг талтай харилцан ярианд та хүлээжтэй хандаж, түүний юу хэлэх гээд байгааг гол нь ойлгохыг хичээ.