Хоол хийхдээ хүүхдээ оролцуулах

Хамтдаа хийсэн хоолыг хүүхэд идэх илүү дуртай байдаг.

Гал тогоогоо хүүхдэд гарын дор байхаар тохижуул

  • Хүүхдэд тохирсон аяга, таваг, хутга, сэрээ, халбага зэргийг бэлдэж өг
  • Эдгээрийг хүүхдийн өндөрт таарсан намхан шургуулгад хий. Шургуулга, шүүгээний хаалга онгойлгоход амар байгаа эсэхийг шалга.
  • Гал тогооны ширээнд хүрэхэд нь зориулж тогтвортой бөгөөд хөнгөн жижиг сандал бэлд.

Яаж хоол хийдгийг хүүхэддээ харуул

  • Төмс лууван угаах, гадил зүсэх зэрэг энгийн ажлуудыг өөрөөр нь хүүхдийн хэмжээтэй гал тогооны хэрэгсэл ашиглан хийлгэ.
  • Та өөрийнхөө хөдөлгөөнөө удаашруулж, түвэгтэй үйлдлийг энгийн алхмуудад задлан үлгэрлэж үзүүл. Хүүхэд харахад ойлгомжтой байлгахаар харуул.
  • Ажлаа хийж дуусаад хэрэглэсэн зүйлсээ яаж угаах, буцаагаад байсан байранд нь яаж тавих зэргийг адилхан үлгэрлэж үзүүл.

Хугацаа өгч, хүлээцтэй ханд

  • Тантай адил хурдаар хүүхэд хэзээ ч ажиллаж чадахгүй. Тэгээд ч түүнд хэр хурдан байгаа нь чухал бус түүний оролцож байгаа нь хамгийн чухал байдаг. Оройн хоолоо цагтаа идэхийн тулд та хүүхдээ нэг төмс арилгаж байхад 6 төмс арилгаж амжих хэрэгтэй болох байх.