Харилцан ярилцах

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Майкл Олаф-аас өөр видеонууд үзэх

Харилцан ярилцах тайван, намуухан орчинг бэлд

  • Зурагт, радио, компьютер, утас зэрэг арын дуу чимээг хамгийн аажуухан болгож, хүний яриа илүү тод сонсогдох орчинг бүрдүүл.

Хүүхэдтэйгээ ярилцаж, түүнийг сонс. Хэл яриа гэдэг юу болохыг ойлгуул.

  • Та өдөр тутмын ажлаа хийж байхдаа ч гэсэн хүүхэддээ хийж байгаа үйлдэл тус бүрээ тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж өг. Ингэснээр хүүхэд хэл яриаг хийж байгаа үйл, туршлагатай холбон ойлгож эхэлнэ. Таныг амаа хөдөлгөн, дуу авиа гарган ярьж байгааг хүүхэд харж байхдаа сонсч байгаа энэ авиаг дагаж хэлэхийн тулд өөрийнхөө хацар, уруул, ам, хүзүүгээ бэлдэн, хэлд орохдоо бэлдэж байдаг.
  • Ганганаж байгаа хүүхэдтэй яг л том хүнтэй ярьж байгаа мэт ярилцаж бай. Түүнийг ганганаж байгааг хүлээцтэй сонсч, хариу үйлдэл үзүүлснээр та түүнд хүнтэй хэрхэн зөв ярилцахыг үлгэрлэж байгаа юм. Мөн ийнхүү ярилцах нь хүүхэд дуу авиа гаргаж үзэх урам зориг төрүүлнэ. Хүүхдийг ганганаж байхад хэн нэгэн ярилцахгүй бол удалгүй хүүхдүүд бусадтай ярилцахыг оролдохоо больдог.

Хүүхэдтэйгээ ярилцах цаг гарга

  • Хүүхэдтэйгээ ярилцаж, юу гэхийг нь сонсоход цаг гаргах тийм ч хэцүү биш. Та нэгэнт хүүхэдтэйгээ хамт ихэнх цагийг өнгөрөөдөг учраас хийж байгаа үйлдлээ ярьж өгөхөд л хангалттай. Жишээлбэл, түүнийг хувцаслаж байгаа тухай, хоол бэлдэж байгаа тухай эсвэл дэлгүүр явах гэж байгаа тухайгаа түүнд ярьж өг. Өдөр бүр ийм байдлаар хүүхэдтэйгээ ярьж заншвал тусгайлан цаг гаргах шаардлагагүй, багахан хичээхэд л болно.