Хувцаслах тухай түгээмэл асуултууд

Хувцаслаж дуустал нь хүлээх хугацаа гарахгүй юм.

Хүүхдийгээ өөрөө хувцсаа өмсч сураасай гэж би хүсдэг, гэхдээ хэтэрхий их удаад, би ажилдаа хоцрох гээд байдаг учраас төгсгөлд нь би өөрөө л өмсгөчих юм. Ажилдаа яарч, цаг хугацаанд хавчигдахын хажуугаар яавал хүүхэддээ хувцсаа өмсч сурахад нь би тусалж чадах вэ?

Таны түмэн зөв. Хүүхэд өөрөө хувцас өмсөхөд маш их хугацаа ордог. Ээж аав нарт заримдаа хангалттай цаг байхгүй мэт санагддаг. Үүнийг шийдвэрлэх хоёр сонголт танд байна. Нэг бол явах цагаасаа хамаагүй эрт хувцсаа өмсөж эхлэх эсвэл та өөрөө хувцаслах гэсэн хоёр л сонголт бий. Сүүлийн хувилбар цаг хугацаа давчуу үед түргэн арга хэдий ч таны хүүхэд том болохын хэрээр өөрөө хийх хүсэл эрмэлзэл нь улам хүчтэй болж, зөвхөн хувцсаа өмсөнө гэдэг л хэн хэнийг нь бухимдуулсан асуудал болж эхэлнэ. Би өөрөө гэж зөрүүдлэн та нарын гэрээсээ гарах хугацаа тэртэй тэргүй улам хойшлох болно. Үүний оронд, хамгийн шилдэг арга бол танд төлөвлөсөн цагаасаа эрт хувцсаа өмсөж эхлэх боломж үнэхээр байхгүй бол яараагүй үедээ энгийн байдлаар хэрхэн хувцсаа өмсөхийг үлгэрлэн үзүүлэх явдал юм. Маш тодорхой байдлаар, магадгүй зарим энгийн алхмуудыг хэд хэдэн үлгэрлэн үзүүлээд, өөрөөр нь нэг удаа оролдож үзүүл. Хувцсаа өмсөх зарим алхмыг хүүхдээр өөрөөр нь хийлгэх урам өгч, уриал. Нэг л мэдэхэд таныг анзаарч амжаагүй байхад хүүхэд зөвхөн өөрөө хувцсаа өмсөх гэж оролдож эхэлнэ. Хэтэрхий ядарсан үедээ, хүүхэд өөрөө хувцсаа өмсөхийг хүсдэггүй учир тэр үед нь та хувцсыг нь өмсгөж байгаарай. Хүүхэд бага багаар өөрөө хувцсаа өмсч сурах бөгөөд үүндээ ч дуртай болно. Анхааруулж хэлэхэд, хүүхдийн хийсэн үйлдэл болгоныг хэтрүүлэн магтах эсвэл хүсэхгүй үед тэвчээр алдан бухимдахаас зайлсхий. Яарч байгаа бол та хүүхдэдээ "би өнөөдөр тэдэн цагт тийм газар байх ёстой учраас хувцсыг нь би өмсгөж өгөх хэрэгтэй байна" гэдгийг тайлбарлаж заншаарай.

Хүүхэдтэй хамт байдаг томчууд бүгд яаж адилхан хандлагатай болох вэ?

Өөрөө яаж хувцсаа өмсөхийг үлгэрлэж үзүүлэхэд би маш их хугацаа зарцуулсан бөгөөд тодорхой үр дүнд хүрсэн. Миний хүүхэд өөрөө гутлаа өмсч сурсандаа үнэхээрийн их баяртай байдаг. Саяхнаас би ажилдаа эргэж орсон бөгөөд хүүхэд хардаг хүн маань байнга хувцсыг нь өмсгөдөг зуршилтай. Гэтэл миний хүүхэд бүх зүйлийг би өөрөө хийнэ гэж бухимдаж, муухай аашилдаг болоод байна. Заримдаа, гадагшаа гаръя, гутлаа өмс гэж хэлэхэд хөлөө миний өөдөөс өргөж "ээж өмсгөнө" гэдэг боллоо. Би яах ёстой вэ?

Бага насны хүүхэдтэй хамт байдаг томчууд бүгд адилхан хандлагатай байх нь ийм шалтгаанаар маш чухал байдаг юм. Мэдээжийн хэрэг та хүүхдийнхээ хэлсэн зүйлийг огт гүйцэлдүүлдэггүй муу хүн байхыг хүсэхгүй. Гэхдээ хэн нэгэн таны оронд хүүхдийн өмнүүр байнга гүйж, хүссэн болгоныг нь хийж өгдөг бол та муу хүнд тооцогдох нь дамжиггүй. Үүнээс сэргийлэхийн тулд томчууд бүгдээрээ долоо хоног болгон жижиг зорилгын төлөө хамтдаа оролдоод үз. Жишээлбэл, долоо хоногийн төгсгөлд хүүхэд тань өөрөө оймсоо, хүрэмээ, цамцаа өмсөж сурах эсэхийг ажиглах, туслах зорилго тавь. Хүүхэд хардаг хүнтэйгээ хамт хувцсаа өөрөө өмсөж сурухад нь хүүхдэд яаж зааж өгөх, ямар энгийн алхмууд байж болох талаар ярилц, төлөвлө. Дараагаар нь өдөр бүр хүүхэд ямар ахиц гаргасан, юу нь болохгүй байгаа зэргийг ярилцаж занш.

Ахиж байгаа эсэхээ би сайн мэдэхгүй байна.

Өөрөө хувцсаа өмсөхөд нь туслах эдгээр алхмуудыг мөрдөж байгаа ч гэсэн зарим өдөр оймс, хүрмээ ямар ч асуудалгүй сайн өмсөж чаддаг хэрнээ заримдаа огт хийж чадахгүй байгаа мэт аашлах юм. Анхаарал хүсээд байгаа юм болов уу эсвэл энэ энгийн үзэгдэл үү?

Хүүхдийн хөгжил урьдчилан тааж мэдэх хэмнэлээр явагддаг бөгөөд зарим өдөр хүүхэд өчигдөр асуудалгүй хийж байсан зүйлээ огт чадахгүй байгаа мэт санагддаг. Эсвэл зүгээр ядарсан болохоор эсвэл анхаарал хүсч байгаа учраас ийм зан байдал ч гаргаж байж магадгүй. Томчуудад ч гэсэн ийм өдрүүд тохиолддог шүү дээ. Хүүхдэд тусламжтай хэрэгтэй юм шиг санагдвал та багахан туслахад л болно. Өөрөөр хэлбэ, тэр бэрхшээлтэй байгаа зүйлийг нь давж гарахад яг таарсан туслалцаа үзүүлээд, цааш нь өөрөөр хийлгэ. Хүүхдээ бие дааж сурахад нь тусална гэдэг та хоёрт хоёуланд эерэг туршлага болох бөгөөд муудалцах шалтгаан болохгүй.

Хүүхэд минь миний хүссэн сонголтыг хийхгүй байна.

Хүүхэд маань өөрийнхөө хувцасыг сонгохдоо үнэхээр дуртай байдаг бөгөөд энэ нь өглөө босох, гарахад стресс багатай болгодог. Заримдаа тэр бидний хийх гэж байгаа зүйлд огт тохирохгүй зүйлийг өмсөхийг хүсдэг. Жишээлбэл, цэцэрлэгт хүрээлэнд явахдаа хамгийн сайхан даашинзаа өмсөх эсвэл гадаа хүйтэн байхад зуны даашинз өмсөхийг хүсдэг. Энэ талаар би юу хийх ёстой вэ? Би түүний сонгож болох хувцаснуудыг санал болгохыг хичээдэг боловч заримдаа тэр өөр зүйл дээр тогтдог. Түүнд энэ бүх шийдвэрийг өөрөө хийхийг зөвшөөрөх нь тийм ч зөв биш юм шиг санагддаг.

Хэр сайн бэлдснээс амжилт хамаарна гэдгийг тод харуулсан жишээ байна. Юуны өмнө, хувцасны шүүгээнд нь байгаа хувцаснууд зохимжтой байгаа эсэхийг шалга. Болж өгвөл та өөрөө урьдчилан сонгосон хувцаснуудыг шүүгээнд нь хий. Ийм үед хүүхэд ямрыг нь ч сонгосон бай танд таалагдах болно. Гоёлын платье зэргийг далд хийгээд зөвхөн тохиромжтой гэж үзсэн үедээ шүүгээнд нь хий. Гадаа цас орж байвал зуны платьег нь далд хийж өг. Ийм нөхцөлд хүүхэд дуртай бас зөв сонголт хийх болно. Мэдээж өнгөний хослол дээр та хүүхэдтэйгээ санал нийлэхгүй байж болох ч дасан зохицохоос өөр арга байхгүй.