Живхнээс дотуур өмдөнд шилжих

Аажуухан шилжих орчинг бүрдүүл

  • Угаалгын өрөөнд суултуурын дор хүүхдэд таарсан сандал бэлдж өг. Ингэснээр хүүхэд энэ нь ямар зориулалттай болох, яаж хэрэглэх тухай аажимдаа мэддэг болно.
  • Хүүхдийн гар хүрэх газар, болж өгвөл суултуурын хажууханд сагс эсвэл тавиур дээр цэвэрхэн дотуур өмднүүд байлга.
  • Бага зэрэг устай сав, нойтон дотуур өмд хийх таг мөн бэлд.
  • Хүүхдийн хэмжээнд таарсан шалны алчуур, шалны мод зэргийг бэлд.
  • Суугаад дотуур өмд солих, дээр нь зогсоод гараа угаалтуурт угаах жижиг сандал мөн угаалгын өрөөнд тавь.
  • Хүүхдийн гар хүрэх газар өлгүүр хадаж, гар нүүрийн алчуур өлгө.

Юу хийхийг хүүхэдээ үлгэрлэн үзүүлж, хамтдаа хий.

  • Хүүхдийн живхийг солих үед хажуу тийш эргэж эхэлбэл дотуур өмд өмсөхөд бэлэн болжээ гэсэн үг. Дотуур өмдийг хэвтэж биш босоогоороо тайлж өмсдөг давуу талтай.
  • Одооноос эхлэн хүүхдийн дотуур өмдийг байнга угаалгын өрөөнд сольж заншвал хүүхэд бие засах, нойтон дотуур өмд, угаалгын өрөөний зориулалтын талаар илүү баттай сайн ойлгоно.
  • Одоо суултуурын сандлыг хүүхдэд танилцуулах цаг болсон. Өдрийн турш тогтмол хэд хэдэн удаа сандал дээр сууж үзэхийг асуу, дууд, суулгаж үзүүл.
  • Хүүхэд 12-18 сар хүрээд бие засахын өмнөх мэдрэмжийг мэдэрч эхэлдэг бөгөөд энэ бол суултуурт бие засч эхлэх, дотуур өмд өмсөх үе боллоо гэсэн үг.
  • Хүүхэдтэй хамт дотуур өмдийг нь соль. Норсон дотуур өмдийг сагсанд хийх, цэвэрхэн хуурайг өөрөөр нь олуулах зэргээр хамтдаа хийвэл хүүхэд биеийнхээ хариу үйлдлийн талаар илүү сайн ойлгож, суултуур дээр бие засах тухай мэддэг болж эхэлнэ.
  • Суултуур дээр сууж амжихгүй, шалан дээр шээчихвэл хүүхэд тэрийгээ арчих дуртай байдаг.

Хугацаа өг, хүлээцтэй ханд

  • Эрт эхлэх тусмаа живхнээс гарч, дотуур өмд өмсөх явц хурдан бөгөөд амархан байна. Хүүхэд өмдөндөө шээдэггүй болтол тодорхой хугацаа мэдээж орно. Гэхдээ суултуур дээр бие засч амжаагүй тохиолдол бүр хүүхдэд дохио өгч бэлтгэж байдаг юм.