Чөлөөтэй хөдөлгөөнд саад болох орчин

Чөлөөтэй хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар саад болохгүй орчинг бүрдүүл

Хүүхдийн хөдөлгөөнийг хорьдог, хязгаарладаг ямарваа эдлэл, хэрэгсэл хөгжилд нь саад учруулна. Эдгээр хэрэгсэл дээр хүүхэд суух, зогсох, үсэрч үздэг ч өөрийн оролдлогоор сурах боломжийг нь үгүй болгодог.

  • Хүүхдийн манеж хүүхдийн хөдөлгөөнийг 1.5 м зайнд хорино. Янз бүрийн тоглоомоор дүүргэсэн манеж бүр үзэгдэх орчинг хаана.
  • Хөлд оруулагч дээр хүүхэд нас нь болоогүй байхад алхаж үздэг. Байгалийн жамаар хүүхэд эхлээд мөлхөөд, дараа нь хөлд ордог. Гэтэл хөлд оруулагч хүүхдийн сурах ёстой хөдөлгөөнөө давтах, сурах сонирхлыг нь бууруулдаг аж.
  • Янз бүрийн хуванцар тоглоомууд тогтоосон, хөдөлдөггүй суурин интертейнмент тоглоом (анг.baby entertainment centres) нь хүүхдэд босоо байрлалд хөдөлгөөнгүй байлгаж, сурсан хөдөлгөөнөө давтахыг нь болиулдаг.
  • Их биеийн булчин бүрэн хөгжөөд дараа нь хүүхэд үсрэх чадвартай болдог. Харин баунсер буюу үсрэгч дээр хүүхэд цаг нь болоогүй байхад үсэрч үздэг. Хэдийгээр тэдэнд ингэж үсрэх нь таалагдаж болох ч үсрэгч дотор байгаа цаг мөч бол тэдний хувьд өөрөө хөдөлж чадахгүй байгаа цаг мөчийг багасгаж байна.
  • Хүүхдийн машин дотор, машины сандал дээр байх хугацааг аль болох багасгахыг хичээ.