Хүүхэддээ явах боломж өг

Майкл Олаф-аас өөр видеонууд үзэх

Орчин бүрдүүл

  • Хөлд ороод байгаа таны хүүхэд аль болох ихээр алхаж, дадал эзэмших хэрэгтэй.
  • Зай талбай ихтэй тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад хүүхэдтэйгээ оч.
  • Хүүхэд өргөөд явах том эд зүйлс бэлдэж өг.

Боломжуудын талаар ойлгуул

  • Хүүхдийн чадварыг дорд үзэх хэрэггүй. Тэд машинаас тортой юм зөөх, угаалгын машин луу сагстай хувцас аваачих зэрэг гэрийн ажлыг хийх хязгааргүй дуртай. Энэ нь хүүхдэд өөрийн биедээ улам итгэлтэй болоход нь тусална.
  • Та чадах чинээгээрээ хүүхэддээ хангалттай удаан хугацаанд алхах боломж олгоорой. Хөлд орж, алхана гэдэг энэ ур чадварыг эзэмшихийн тулд хүүхэд маш их хичээл зүтгэл гаргасан бөгөөд одоо энэ чадвараа аль болох их ашиглахыг хүсч байгааг ойлгоорой. Хөлд орсон хүүхдийг тэргэнд суулгахаас зайлсхий. Алхаж явах тусам хүүхэд өөртөө улам итгэлтэй болно. Хүүхдийг алхуулахгүй, тэргэнд суулгахад тэдний гаргасан бүх зүтгэлд нь итгэхгүй байна гэсэн мэдрэмж хүүхдэд төрнө. Тэднийг машины сандал эсвэл тэргэнд суулгах үед уйлж, өөрөө хөдөлж алхмаар байна гэсэн эсэргүүцлээ илэрхийлдэг. Хөдөлгөөн бол хүүхдийн хөгжилд маш чухал үүрэгтэй шүү дээ.
  • Хүүхдийн хувьд алхана гэдэг бол томчуудынхаас шал өөр ойлголт юм. Тэд алхаж байхдаа эргэн тойрноо харж, сонирхол татсан зүйлдээ хүрч, хүртэж үздэг. Ийм учраас, тэд ихэнх тохиолдолд таны бодож байснаас хамаагүй удаан алхдаг. Иймд, та заримдаа өөрийн шахуу төлөвлөгөөг хойш тавьж, хүүхэдтэйгээ хамт алхахад цаг гаргаж байгаарай. Бидний мэдэхээс хамаагүй хөгжилтэй алхалт байх болно шүү.

Хугацаа өг, хүлээцтэй ханд

  • Хүүхэд биднээс хамаагүй удаан хөдөлдөг. Тэр биднээс удаан алхана, биднээс удаан ямарваа үйлийг гүйцэтгэнэ, хийнэ. Иймд хүлээцтэй байж, заримдаа ч болтугай хүүхдийнхээ хурдаар хийх цаг гаргаж байгаарай.