Хөдөлгөөн дэмжих тоглоом

Хүүхдэд мөлхөх сонирхол төрүүлэх орчин бүрдүүл

  • Хүүхдийнхээ гудсан дээр даавуун бөмбөгнөөс арай хурдан өнхөрдөг резинэн эсвэл дугуйтай машин шиг модон бөмбөг тавьж өг.

Эдгээрт хүрч үзэхийг уриал

  • Хүүхдийн гар хүрэх зайнаас ялимгүй хол тавьж өгвөл хүүхэд урагш тэмүүлж, мөлхөх бэлтгэл хангаж эхэлнэ.

Хугацаа өг

  • Хүүхэддээ эдгээр тоглоомуудад өөрөө хүрч үзэх, хүртэх боломжийг олгож, урам өг. Оролдлого хийж байхад нь зогсоож, шууд гарт нь битгий өгөөрэй. Оролдлого хийснээр хүүхэд мөлхөж сурах болно.