Аюулгүйгээр эргэн тойронтойгоо танилцаж чадах, таныг сэтгэл хангалуун байлгах тийм орчин бүрдүүл

Хүүхэд ганцаараа мөлхөж, алхаж эхлэхэд бэлэн бай:
  • Ойролцоогоор 2.5 см диаметртэй модон бариулыг хананд хөндлөнгөөр бэхэлж өгвөл хүүхэд өөрөө татаж босоход дэмтэй.
  • Өөрийгөө татаж босоход нь зориулж бат бөх сандал бэлдэж өг. Мөн татаж босоход дээрээс нь унаж болзошгүй тогтворгүй, хөнгөн ширээ, сандлыг бүгдийг нь холдуул.
  • Хүүхдийн тоглох тоглоом, эд зүйлсийг доор тавиурууд дээр байрлуулж, хүрч болохгүйг нь гар хүрэх газраас нь холдуул.
  • Хүүхдийн онгойлгож болохгүй шүүгээний хаалгыг цоожил.

Яах ёстойг хүүхэддээ үлгэрлэж үзүүл.

  • Хөндлөн модон бариулнаас гараараа яаж барихыг ойлгоход нь тусал.
  • Дээшээ авирч, босч зогсохыг сонирхож эхлэхэд нь татаж босох сандал ойртуулж өг эсвэл босоход нь гараараа тусал.

Хугацаа өг, хүлээцэй ханд

  • Та гараараа татаж босгохын оронд хүүхдэдээ өөрөө юмнаас татаж босох боломж өг. Өөрөө оролдвол хамаагүй хурдан сурна.