Намхан ор

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Мөн эдгээрийг харна уу:

Бие даасан байдал: Унтах газар

Хөдөлгөөн: Чөлөөтэй хөдөлгөөнийг хязгаарладаг саад

Хүүхэддээ сэрсэн даруйдаа чөлөөтэй хөдлөх орчинг бүрдүүлж өг

  • Намхан ор гэдэг нь энгийн нэг орны гудсыг хэлэх бөгөөд хүүхдийн харах орчинг хязгаарлахгүй давуу талтай. Дэлгүүрт зарагддаг ихэнх орны баганан хашлаганы цаанаас эргэн тойрноо харахад саад болдог нь дамжиггүй. Гурван нас хүртлээ буюу амьдралынхаа эхний гурван жилд хүссэн үедээ чөлөөтэй бууж, хэвтэж болох намхан орон дээр унтаж заншснаар хүүхэд нойр нь хүрсэн даруйдаа унтах чадвар эзэмшинэ. Мөн сэрээд чөлөөтэй бууж, хөдөлж чадна.
  • Мөн хүүхдийнхээ өрөөнд тэдний өндөрт таарсан намхан тавиур байрлуулж өгөөрэй. Цөөн тооны тоглоом, ном тавиур дээр өр.
  • Хүүхдийн өрөөний аюулгүй байдлыг сайтар хангахын тулд цахилгааны залгуур, цахилгааны утас, хөшиг, гэрэлний урт уяа, оосор зэргийг хумьж, гар хүрэх газраас нь хол бэхэл. Хүүхдийн өрөөнд байрлуулах бүх тавилга, тавиур зэрэг нь маш тогтвортой, хүнд жинтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдгээр тавилгаас татаж эсвэл түшиж босоход аюулгүй байх ёстой гэсэн үг.

Энэ намхан ор бол түүний унтдаг газар гэдгийг хүүхдэдээ ойлгуул

  • Хүүхдийг нойрмоглох эсвэл нойрмоглосон даруйд намхан орон дээр нь хэвтүүлж занш. Ингэснээр хүүхэд орыг унтахтай холбон ойлгож эхэлнэ. Хүүхдийг унтуулахын тулд бүүвэйлэгч, савлуур сандал ашиглах, эсвэл энгэртээ тэвэрч бүүвэйлэхээс аль болох зайлсхийгээрэй. Учир нь хүүхэд үүнд амархан дасаад, ямар нэгэн байдлаар бүүвэйлүүлэхгүй л бол унтаж чадахаа больдог.
  • Намхан орны давуу талыг ашиглан сэрээд өөрөө орноосоо бууж, ойр орчимд байгаа ном, тоглоомоороо тоглох, танилцах боломжийг хүүхдэдээ олгоорой. Эндээс хүүхэд унтаж байхдаа ч гэсэн бүхнийг хяналтандаа байлгадаг гэсэн мэдрэмжийг мэдэрдэг байна. Мөн тэд ядарсан үедээ өөрөө унтах, нойрноос сэрээд өөрийгөө сатааруулах дадалтай болоход тустай. Тоглож, сатаарах ямар ч зүйл байхгүй хоосон орон дотор хашиж орхивол хэн нэгэн ирж түүнийг тэврэх хүртэл уйлсаар байх болно.

Хүүхдэдээ унтах дадал эзэмших хангалттай хугацаа өг

  • Хүүхдийн унтах цаг нь боллоо гэж таныг шийдлээ гээд тэр намхан орон дээрээ шууд хэвтээд л унтаад өгнө гэж битгий бодоорой. Унтах хүртлээ тэд уйлагнаж, тэр бүү хэл орон дээрээ хэвтэхгүй бууж ч магадгүй. Та тууштай байж намхан ор бол түүний унтах газар, унтах цаг нь болоогүй бол тоглоомоороо тоглож болно гэдэг хандлагаа бат мөрдөж чадвал тун удахгүй таны хүүхэд ядарсан үедээ өөрөө орон дээрээ очоод унтаж эхэлнэ. Хангалттай сайн нойр авсан хүүхэд сэрээд баяр хөөр дүүрэн тоглож наадна.