Хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих гудас

Хүүхдэд чөлөөтэй хөдөлж, тоглож саатах орчинг бүрдүүл

  • Хөдөлгөөн хийх дэвсгэрийг хүүхэд сэрүүн үедээ байдаг өрөөнд нь дэвсэж өг. Хурц тод, хээтэй өнгөнөөс татгалзаж завсрын бүдэг өнгөтэй дэвсгэр сонгоорой. Ингэснээр хүүхэд эргэн тойрноо илүү сайн тод харах боломж бүрдэнэ.

Яаж ашиглахыг хүүхдэдээ үлгэрлэж үзүүл

  • Зарим үед хүүхэд зүгээр л гудсан дээрээ дээш харж хэвтээд, хөлөөрөө тийрэх хөдөлгөөн хийж болно. Үүний хажуугаар хүүхдийг өдөр бүр тодорхой хугацаанд түрүүлгээр нь хэвтүүлж байгаарай. Түрүүлгээ харж хэвтэх үед хүүхэд өөрийгөө буюу толгойгоо өргөх оролдлого хийж, улмаар биеийн дээд хэсгийн булчин нь хөгжиж эхлэхэд тустай.

Цаг гаргаж, хүлээцтэй ханд

  • Эдгээр хөдөлгөөнийг дор хаяж нэг удаа арван минут эсвэл өөрөө больтол нь хийлгэ, хүлээцтэй ханд, хугацаа өг. Хүүхдээ тэвэрч авахаасаа эсвэл нөгөө тийш нь эргүүлэхээсээ өмнө тэдний хийж байгаа хөдөлгөөнийг ажиглаж, дахин нэг оролдох гэж байсан бол жаахан хүлээ, битгий тасал.