Мөлхөх, хөлд орох талаар түгээмэл асуултууд

Хүүхэд хөлд орохгүй гэж айх

Миний хүү нэг ойтой, алхах гэж оролдох ч үгүй байна. Гэтэл найзын маань хүү аль хэдийн сайн явдаг болсон. Миний хүүд ямар нэгэн асуудал байна уу?

Ихэнх хүүхдүүд нэг ой хүрээд хөлд ордог хэдий ч зарим хүүхэд бүр эрт 6 сартайдаа, эсвэл бүр 16 сар хүрээд хожуу хөлд ордог. Хүүхдийг хурдан хөлд оруулдаг гэх мэт элдэв хэрэгсэл ашиглаж, зөнгөөрөө хөгжиж байгаа явцад нь садаа болохоос зайлсхий. Хүүхэд өөрөө л оролдож хөлд ордог. Мөлхөхгүйгээр хөлд орно гэж байхгүй. Дэлхийн бүх хүүхдүүдийн булчингийн хөгжлийн үе шатууд адилхан ба хөдөлгөөний хөгжил адил дарааллаар явагддаг. Суугаад, ажиглах дуртай байсан хүүхдүүдийн хэл ярианы хөгжил ихэвчлэн их сайн байдаг. Зарим хүүхэд илүү хөдөлгөөнтэй байхад зарим нь илүү аймхай байдаг. Эцэг, эхчүүд хүүхэд нь анх удаа алхсан даруйдаа хөлд ордоггүй юм бол гэж гайхах нь элбэг. Хөлд ороод алхана гэдэг бол их хүнд ажил байдаг. Харин мөлхөх бол хамаагүй амархан.

Манай гэр хүүхдэд маань аюулгүй болов уу?

Хүүхдээ гэртээ бүрэн эрх чөлөөтэй байлгах нь аюултай бус уу?

Эхнээсээ хөдөлгөөний эрх чөлөөтэй байсан хүүхэд өөрийн бие, байгаа орчныхоо орон зайн талаар маш сайн мэдрэмжтэй болдог. Тасралтгүй хөдлөх туршлага хийх замаар хүүхэд өөрийн чаддаг, чаддагүй зүйлээ ойлгож эхэлдэг. Хүүхдийн орчинд шат зэрэг аюултай зүйл байгаа бол хүүхдэдээ дээш авирах, доош буух боломжийг тодорхой хязгаарт өгч, чаддаг болоход нь тусал. Жишээ нь шатаар авирч байгаа хүүхдийн дор ойрхон байж, шаардлагатай үед барьж ав. Шатаар дээш доош буух чадварыг хүүхэд хэзээ нэгэн цагт эзэмших ёстой учир хүүхдээ байнга шатаар тэвэрч дээш, доош бууж, хөгжлийг нь хойшлуулахаас зайлсхий. Бага байхаасаа дадлагажих тусам хүүхдийн мэдрэмж илүү сайн хөгжинө.