Хүүхэд бие даан унтах орчинг бүрдүүл

  • Хүүхдэд өөрийн гэсэн унтах орон зай байх ёстой. Хэрвээ та хүүхдээ үргэлж нэг газар унтуулдаг бол энэ газрыг миний унтах газар юм байна гэдгийг тэр төд удалгүй ойлгоно.
  • Намхан орон дээр унтах нь хүүхдэд ядарсан үедээ өөрөө ор луугаа мөлхөөд хэвтэх, унтаж сэрээд өөрөө орноосоо буух болно гэсэн мэдрэмжийг төрүүлдэг учир их ач холбогдолтой. Хамгийн гол нь хүүхэд өөрөө нойр нь хүрэхээр орон дээрээ унтдаг болно. Ямарваа хориг байхгүй тул хүүхдэд орондоо ор гэж хэлэхэд эсэргүүцэх сэдэл төрөхгүй.

Хүүхэддээ унтах газрыг нь таниул, дасал болго

  • Хүүхдэд түүний ор бол унтдаг цорын газар юм гэдгийг ойлгох нь чухал. Гэрийн дуртай газраа биш яг л энэ орон дээрээ унтаж амарна гэдгийг ойлгуул.
  • Том өрөөнд эсвэл ээжтэйгээ хамт унтахыг зөвшөөрөх нь өөрийн ор, нойр хоёрыг холбон ойлгоход нь саад учруулж, удаашруулна.
  • Хүүхэд аль болох багаасаа ор бол түүний унтдаг газар гэж ойлговол илүү сайн. Эс бөгөөс нойрсох буруу дадлыг болиулахад их хэцүү болно.

Хугацаа өгч, хүлээцтэй ханд

  • Хэрвээ хүүхэд эхнээсээ намхан орон дээр унтаж дасаагүй бол түүнд энэ ор бол унтдаг газар гэдгийг ойлгох, өөрөө унтаж сурахад нь тодорхой хугацаа шаардагдана. Хүлээцтэй хандаж, хүүхдийг буцааж оронд нь тууштай хэвтүүлж занш.