Бие даан хувцаслахад зохимжтой хувцаснууд

Хувцаслалт

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Гутал тайлах

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Сандаал өмсөх

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Хүүхэд өөрөө хувцсаа өмсөхөд тохиромжтой хувцаснууд сонго

  • Өмсөхөд амархан цамц, сул резинэн бүстэй өмд, амархан товчлогддог кноп, наалддаг туузтай хувцаснуудыг сонгосноор хүүхэд өөрөө хувцаслахад амар байна. Уяа, жижигхэн товч зэрэг нь дөнгөж хувцсаа өмсч сурч байгаа хүүхдэд хэтэрхий түвэгтэй санагдана.

Өөрөө хувцсаа яаж өмсдийг түүнд үлгэрлэж үзүүл

  • Яаж хувцсаа өмсөхийг үлгэрлэж үзүүлэхдээ удаан хөдөлгөөнөөр, үйлдэл болгоны дунд завсарлагатай, энгийн алхмуудаар задалж харуул. Алхам тус бүрээр нь
  • Эхэндээ хувцсаа өмсөхөд хүүхдэд бага зэрэг хэцүү байна гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Өөрөө хувцсаа өмсөж сурахад түүнд тодорхой зүтгэл гаргаж оролдлож үзэх хэрэгтэй юм.
  • Хүүхэд өөрөө жаахан оролдоод бухимдаж эхэлбэл бага зэрэг л тусал. Шууд хувцсыг нь та өөрөө өмсгүүлэх гэж яарах хэрэггүй. Дараагийн алхмыг өөрөөр нь хийлгэ. Бага багаар хүүхэд хувцсаа өмсч сурна.

Оймсыг хэрхэн өмсөж болохыг үлгэрлэж үзүүл

  • Та өөрөө хос оймс аваад шалан дээр хөл нүцгэн суу.
  • "Би чамд оймс яаж өмсдгийг үзүүлье" гэж хэлнэ. Зарим тохиолдолд хүүхэд таныг яаж оймс өмсөхийг харахыг хүснэ, эсвэл огт тоохгүй байж магадгүй. Гол нь түүний сонголтыг хүндэтгэ, хүчээр тулгаад амжилтад хүрэхгүй.
  • Эхлээд, та хоёр эрхий хуруугаа оймсон дотор хийгээд маш удаанаар, ил харагдах байдлаар оймсны дээд талын хэсгийг сунгаж барь.
  • Дараа нь хөлийн хуруунуудаа оймсонд ба гарын эрхийн хуруугаа оймсон дотор байлгасаар байна.
  • Оймсыг хөлийн ул хүртэл буюу шагай давтал дээш тат.
  • Хүүхдийн анхаарлыг та татаж чадсан бол одоо түүний ээлж гэсэн үг. Харсан зүйлээ хүүхэд давтан хийж, оймсоо өмсөж үзнэ.
  • Оймсыг хэрхэн өмсдөгийг зөвхөн нэг удаа биш долоо хоногийн турш, эсвэл бүр сарын турш хэд хэдэн удаа хүүхэд сонирхож байгаа үед үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй.

Гутлаа яаж өмсөхийг үлгэрлэн үзүүлэх

  • Эхлээд гуталны наалддаг туузыг онгойлго.
  • Гуталны хэлийг дээш нь тат.
  • Гуталны дотор хэсгийг нээ.
  • Хөлөө оруул.
  • Тэгээд хэлийг нь буулгаж, туузыг нь наа.

Хүлээцтэй хандаж, хугацаа өг.

  • Таны хувьд амархан байдаг аливаа үйлдлийг хүүхэд өөрөө хийж сурахад харьцангуй их хугацаа хэрэгтэй. Учир нь тэд дөнгөж биеэ удирдаж сурж байгаа шүү дээ. Иймд, хүлээцтэй хандаж, өөрөө хийж сурахад нь хангалттай хугацаа өг.