Унтлагын дэглэм

This content is blocked because Video cookies have not been accepted.
Only Accept Video Cookies

Тогтсон дэглэмтэй бол

  • Та хүүхдээ тогтсон нэг цагт унтдаг болохыг хүсч байгаа бол хүүхэддээ унтах цаг болсон байна гэдгийг ойлгуулах дэглэм гаргаж, өөр сонголт байхгүй гэдгийг ойлгуул.
  • Айл бүрийн унтах дэглэм өөр байж болох ч гэсэн идэвхтэй байдлыг бага багаар бууруулсан дараах байдалтай байвал зүгээр. Тоглох-усанд орох-ном унших-унтах гэсэн дараалал бол төгс хувилбар. Ном унших-усанд орох-тоглох-унтах гэсэн замбараагүй дараалал байж болохгүй.

Унтах дэглэмийг хамтдаа мөрд

  • Орой унтахдаа усанд орчоод ямар ном уншихыг асуух зэргээр хүүхдийг дэглэмд дасал болго. Энэ байдлаар хүүхэд дэглэмтэй танил болж, баяртайгаар мөрдөх болно.

Хугацаа өгч, хүлээцтэй ханд

  • Эхний үед хүүхдэд унтах цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг болтол тодорхой хугацаа хэрэгтэй. Магадгүй та хүүхдээ нэлээд олон удаа оронд нь буцааж хэвтүүлэх шаардлага гарч магадгүй тул бэлтгэлтэй байж, хүлээцтэй хандаарай.
  • Унтах дэглэмээ тууштай, хатуу мөрдөж чадвал хүүхэд санал нийлж, тогтсон цагт унтаж сурна.
  • Дэглэмээ тууштай барьдаг болтол тодорхой хугацаа орно. Иймд та эхэн үед бууж өгөлгүй, хүүхдийг өрөөгөөр явж, диван дээр унтахыг зөвшөөрч болохгүй. Хэдийгээр диван дээр энэ мэтээр унтчих нь амар байж болох ч тогтсон дэглэмтэй болох явцыг улам хойшлуулах сөрөг талтай.