Сонголт хийх

Бага насны хүүхдүүд өөрөө сонголт хийхийг нь зөвшөөрдөг орчинд илүү сайн бие даан бодож сурах ба аажмаар хийх ажлаа өөрөө сонгож чаддаг болно. Хийх ажлаа өөрөө сонголт хийнэ гэдэг бол хувийн сахилга баттай болох эхний алхам юм.

Хүүхэддээ тохирсон сонголт хийх боломжтой орчныг бүрдүүл

  • Хүн бүр амьдралдаа сонголт хийж сурах ёстой. Гэхдээ сонголт сайн хийх чадварыг амьдралын эхний жилүүдэд сурах боломжтой гэдгийг хүн бүр мэддэггүй. Тиймээс бид бага насны хүүхдүүдэд сонголт хийх туршлага суух олгох нь маш чухал юм. Мэдээжийн хэрэг, бага насны хүүхдүүд өөр өөрийн гэсэн зүйлд дуртай байдаг бөгөөд сонголт хийх, эсвэл ердийн хэв маягаа өөрчлөгдөхийг хүлээн авах нь тэдэнд хэцүү байж болно. Энэ нь танд ч мөн хэцүү байж магадгүй юм. Тиймээс та хүүхдээ сонголт хийх туршлагатай болгох гэж байгаа бол түүнээр хийлгэх сонголтоо урьдчилан бэлд. Дараагаар нь хүүхэд маш тодорхой сонголтыг санал болгож, ямар ч сонголт хийсэн бай түүнийг нь хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаарай. Хүүхдэдээ хийсэн сонголтдоо үнэнч байх боломжийг өг.

Сонголт өг

  • ‘Сэндвич дээрээ самрын цөцгийн тос эсвэл бяслаг тавиад идэхийг хүсч байна уу?’ Эсвэл ‘Судалтай өмд эсвэл мөрөвчтэй өмдөө өмсмөөр байна уу?’, ‘Бид өнөөдөр улаан алим эсвэл ногоон алим худалдаж авах уу?’ гэх зэрэг аль ч сонголтод та өөрөө дуртай байх сонголтыг хүүхэддээ өг.
  • Хүүхдээ удирдах, заналхийлэхийн тулд сонголтыг бүү ашигла. Жишээлбэл ‘Оройн хоолоо идэхийг хүсэж байна уу эсвэл шууд унтахыг илүүд үзэж байна уу?’ гэсэн сонголт бол үнэндээ хүүхдэд сонголт хийх боломж олгохгүй байгаа мэт санагддаг.
  • Хүүхдэд өдөрт цөөн хэдэн сонголт хийхэд л хангалттай бөгөөд сонголт хийж хэвшсэнээр та түүнээр гаргуулах шийдвэрийнхээ тоог нэмэгдүүлэх боломжтой.

Хугацаа өг, хүлээцтэй ханд

  • Хоёр хувилбараас сонголт хийх, шийдвэр гаргах боломж бүр хүүхдэд өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээдэг бие хүн болсон мэт мэдрэмжийг улам нэмэгдүүлнэ. Сонголт хийж болдог ба огт тохиролцож болохгүй зүйлс мөн байдаг гэдгийг ойлгоход түүнд мэдээж цаг хугацаа шаардагдана. Гэхдээ тэр өөрийн үйлдлээ өөрөө хариуцаж чадна гэдгээ ойлгож эхлэх үедээ хүүхэд түүний гаргасан зарим шийдвэрт таныг итгэж байгаа гэдгийг мөн мэдэрдэг. Улмаар хүүхдийн өөрийгөө хянах чадвар улам нэмэгдэнэ. Ийм байдлаар, түүний хийсэн сонголт бүр нь хувийн сахилга баттай болоход нь хөтөлнө.