Хувийн сахилга бат

Би өөрөө хариуцлагаа хүлээнэ. Надад тусал.

Хүүхдэд хэрхэн өөрийгөө хянаж сурахад нь тусална гэдэг ээж аавын хамгийн хэцүү даалгаврын нэгюм. Бид гадагш гарч, нийгмийн амьдралд орохдоо хүүхэд маань биеэ зөв авч явна, нийгмийн янз бүрийн нөхцөл байдлыг давж чадна гэсэн итгэлтэй байхыг хүсдэг шүү дээ. Дараах үндсэн зарчмуудыг мөрдөж чадвал хүүхэд тань хувийн сахилга баттай болоход нь та тусалж чадна:

Хувийн сахилга батыг уриалсан орчинг бүрдүүл

Хүүхдээ амьдрах ухаан буюу гэрийн ажилд оролцуулж, түүнд сонголт өгөх зэргээр эргэн тойрны өдөр тутмын амьдралтай танилцуул

Гэрийн ажлаас тохиромжтой, сонирхсон ажлаа өөрийн хурдаар хийх хугацаа, боломжийг хүүхэддээ өг. Хүүхдийн сонголт, хийж байгаа ажилд нь хүндэтгэлтэй ханд.

Амьдрах ухаан буюу гэрийн ажил

Та магадгүй аяга таваг угаах тийм ч дуртай биш байх. Харин бага насны хүүхэд ийм төрлийн ажил хийхдээ жигтэйхэн сонирхолтой. Гэрийн ажилд оролцох нь хүүхдэд өөрийгөө гэр бүлийн нэг хэсэг гэдгээ мэдрэхээс гадна хүмүүс хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгоход тусална.

Гэрийн ажил хийхэд хүүхдийг хэрхэн оролцуулж болох талаар дэлгэрэнгүй эдгээр линкнээс уншина уу.

Сонголт хийх

Хүүхдэд зарим сонголтыг өөрөө хийх боломжийг өгснөөр, тэр өөрийнхөө өмнөөс бодож сурна. Дараагаар нь ямар ажил үйл хийхээ сонгож сурна. Хийх ажлаа өөрөө сонгоно гэдэг нь хувийн сахилга баттай болох замналын эхний алхам юм.

Хүүхэд сонголт хийж сурахад хэрхэн туслах талаар эдгээр линкнээс уншина уу.

Алдаа гаргах

Амжилтаас бус алдаанаасаа бид илүү ихийг сурдаг. Хүүхдүүд өөрийгөө хянах чадварт зогсолтгүй суралцаж байгаа учир алдаанаасаа бүр ихийг сурч авна.

Хүүхэд алдаа гаргах үед та ямар хариу үйлдэл үзүүлэх талаар эдгээр линкнээс уншина уу. Алдаанаасаа суралцаж, улмаар биеэ хянаж сурахад томчууд хүүхдийг алдаа гаргахад ямар хандлага гаргаж байгаа нь шууд нөлөөлнө.

Гэрийн дүрэм, хил хязгаар тогтоох

Хүүхэд юу хийж болох, болохгүйгээ мэдэх ёстой. Түүнд юу хийж болох, юу хийж болохгүйг нь хэлж өг. Хүүхдэд тавьсан хориг, хязгаар тууштай, ойлгомжтой байх нь түүнд найдвартай мэдрэмж төрүүлдэг. Болох болохгүйгээ мэддэг байх нь хүүхдэд хүн биеэ яаж зөв зохистой авч явах ёстойг ойлгуулна.

Гэрийн дүрэм, хил хязгаарыг хэрхэн ойлгомжтой, урьдчилан мэдэхүйц, уялдаа холбоотой тавих талаар эдгээр линкнээс уншина уу. Хүүхэд хувийн сахилга баттай болоход томчуудын тавьсан хориг ойлгомжтой, хоорондоо уялдаа холбоотой байх нь чухал байдаг.

Зан байдал

Нялх хүүхэд ямар зан байдал гаргаж байгаагаа мэддэггүй. Ямар нэгэн зүйлийг хийх ёстой эсэхээ бодох чадваргүй байдаг. Хүүхэд өөрийнх нь үйлдэл бусад хүнд яаж нөлөөлж байгааг анзаарч эхлэх үед ямар зан байдал гаргаж байгаагаа мэддэг, мэдэрч эхлэхэд нь тусал.

Хүүхэд өөрийн зан байдлаа мэддэг болоход нь хэрхэн туслах талаар эдгээр линкнээс уншина уу.