Тууштай байх

Өдрийн хуваарь цэгцтэй, таны үзүүлэх хариу үйлдэл зэрэг тодорхой байдаг орчинг бүрдүүл

  • Ээж, аав хүний хувьд та хүүхдийн асран хамгаалагч гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Та гол шийдвэрийг гаргах бөгөөд таны гэр бүлд ямар дүрэм тохиромжтойг та л мэднэ. Тогтсон гэр бүлийн дүрэм, хил хязгаартаа байнга үнэнч байж, тууштай мөрдөх нь хамгийн чухал.Таныг хүлээн зөвшөөрөхүйц, тууштай дэглэм, хил хязгаар тогтооход хүүхдэд аюулгүй найдвартай байгаа мэдрэмж төрдөг. Хэрвээ та нэг өдөр дүрмээ баримтлаад нөгөө өдөр зөрчөөд байвал хүүхдэд огт ойлгомжгүй санагдах болно гэдгийг анхаараарай.

Гэрийн дүрэм, хориг хязгаарыг тууштай мөрдөнө гэдгийг хүүхдэдээ ойлгуул.

Өдрийн хуваарь тодорхой байвал хүүхдэд дараа нь юу болохыг мэдэхэд амар байна

  • Тогтмол цагт унтах, тогтсон цагт хооллох, оргилсон эрч хүчээ гадагшлуулж гадаа тоглох зэрэг өдрийн хуваариа тууштай мөрдөж чадвал та олон асуудал үүсэхээс сэргийлж чадна.
  • Бага насны хүүхдэд нэг ажлаас нөгөөд шилжихэд хэцүү байж болох тул дараа нь хийх гэж байгаа ажлыг илэрхийлсэн дохио, тэмдэгтэй болвол их зүгээр. Жишээлбэл, дэлгүүрийн уут гаргаж ирвэл гэрээс гараад дэлгүүр явна гэсэн дохио. Өлгүүрээс хүүхдийн үүргэвчийг авбал цэцэрлэгтээ явах цаг болсон гэсэн үг гэх мэт энгийн дохионуудтай болох их үр дүнтэй. Усанд орсны дараа ном уншвал унтах цаг болжээ зэрэг үйлдлүүд хүүхдэд дараа юу болохыг таамаглах, уйлж бухимдахгүй байхаас сэргийлнэ.

Хүүхдэдээ та үнэнээсээ хэлж байгаагаа ойлгуул

  • Гурав хүрээгүй хүүхдүүд юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгох чадваргүй бөгөөд хүсч байгаа зүйлээ л хүсдэг. Зөв буруу, аюултай эсэхийг боддоггүй учир та л хориг, хязгаарыг тавина. Энэ насны хүүхдүүд аюулгүй, найдвартай орчинд байгаа эсэхээ мэдэхийг хүсдэг. Таныг жинхнээсээ болохгүй гэж хэлж байгааг тэд мэддэг. Зам гарч гүйх, дэлгүүр дотор гүйх зэрэг хэрэгтэй үед нь таныг хяналтыг гартаа авахыг хүсдэг. Аюултай үйлдэл гаргасан тохиолдолд та хатуу арга хэмжээ авч "Чамайг би одоо тэврээд, тэгээд хоёулаа гэртээ харина" гэж хэлэх хэрэгтэй. Таныг жинхнээсээ хэлж байгааг хүүхэд мэдээд эсэргүүцэж үзнэ. Энэ нь хүүхэд таныг хатуу шаардлага эсэхийг шалгахын тулд туршиж үзэх байгаа хэрэг бөгөөд таны хүүхэд эсэргүүцэж байгаа ч гэсэн тавьсан шаардлага хэвээрээ байх болно гэдгийг ойлгуулах нь таны үүрэг юм.

Хугацаа гарга

  • Гэрийн дүрэм, хил хязгаар тогтоож, түүнийгээ тууштай баримтлах нь заримдаа хэцүү байдаг. Заримдаа бид ядарч сульдах эсвэл олны өмнө гарахдаа ичгүүртэй дүр зураг үзүүлэхгүйн тулд бууж өгөх нь илүү амархан мэт санагддаг. Гэхдээ эцэст нь та тууштай, тууштай байх чадвал үр дүнгээ өгөх болно. Илүү тууштай байх тусам таны хүүхэд гэр бүлийнхээ дүрэм, хил хязгаарт илүү хурдан дасан зохицох болно. Харин хүүхэддээ буулт хийх, өөрийнхөөрөө хийхийг нь зөвшөөрөх бүрт та хүүхдэдээ дүрэм, хил хязгаарыг тохиролцох боломжтой гэдэг дохиог хүүхэддээ өгөх болно. Бага насны хүүхэд хил хязгаарыг тохиролцох боломжтой гээд ойлгох аваас та түүнтэй байнга тохиролцох шаардлагатай болох ба харамсалтай нь бага насны хүүхдийн яриа хэлэлцээр хийх арга бол үнэндээ уйлж, муухай аашлах л байдаг.