Ном зохиол, дуу шүлэг уншиж өгөх

Ном зохиол, дуу шүлгээр баялаг орчин бүрдүүл

  • Номнуудыг гэр дотор хаа сайгүй, жишээлбэл том өрөөнд сагсан дотор, унтлагын өрөөнд тавиур дээр гэх мэтээр байрлуулж өг. Хүүхдүүд номны нугасыг биш нүүрийг нь хараад илүү их сонирхоно.
  • Тавиур дээрх номны цөөн байх хэрэгтэй. Бусад номныг шүүгээнд, нүднээс далд байлгаж, ил байх номнуудыг тогтмол соль. Номыг нүүрээр нь харуулан тавь. Дуртай номыг нь байнга ил байлга. Тавиур дээр бүх номыг байлгавал хүүхэд хүссэн номоо олох гээд бүгдийг нь доош буулгаж орхино.
  • Хүүхдийн эмч, шүдний эмч рүү явахдаа хүлээлгийн өрөөнд унших ном заавал авч яв.

Хүүхэддээ ном зохиол, дуу шүлгийн ертөнцийг таниул

  • Учир шалтгаан, үр дагаврыг харуулсан богино зохиол болон асуудлыг хэрхэн шийдсэнийг тод харуулсан номнуудыг танилцуул. Таны тусламжтайгаар хүүхэд эдгээр номонд гардаг үйл явдлын тухай ярьж чаддаг болно.
  • Ном хүүхдийг амьдралын шинэ туршлагатай болоход нь бэлдэж өгнө. Ном бол ертөнцийг харах цонх юм. Жишээлбэл, дүү нь төрөхөөс өмнө айлын ууган хүүхдийн тухай ном уншиж өг. Хүүхдийн насанд тохирсон ном уншиж өг. Энэ насны хүүхдэд айдас, хүний мэдрэмжийн тухай ойлгоход амархан байдаг. Зохиолд гарсан үйл явдлыг өөрийнхөө мэдлэг, туршлагатай холбож ойлгож чаддаг болно. Үлгэр домог, уран зөгнөл уншиж өгөхөөс үргэлжлүүлэн зайлсхий. Бодит ертөнцийн тухай агуулга хүүхдийг уйдаахгүй хангалттай өргөн сэдэвтэй учир, та уран зохиолын уншиж өгөх гэж яарах хэрэггүй. Том болсон хойно нь та өөрийн хүүхэд насандаа дуртай байсан үлгэр домгийг уншиж өгөхөд оройтохгүй.
  • Одоо хүүхэд дуртай номон дээрээ гарсан үг хэллэгийг даган хэлж чаддаг болсон байх. Тоо тоолох, эсрэг тэсрэг, өнгөний тухай өгүүлсэн номыг ойлгож, сонирхож чадна. Ном шинэ үгсийг зааж өгдөг. Гэхдээ л бодит амьдралын туршлагыг мэдээж орлож чадахгүй. Өөрөөр хэлбэл, амьтны хүрээлэнгийн тухай номноос уншихын оронд өөрсдөө амьтны хүрээлэнд очвол илүү дээр.
  • Шинэ дуу, шүлэг үргэлжлүүлэн зааж өг. Өдөр бүр, өдрийн туршид дуу дуулж, аажуухан дуул. Хүүхэд эхлээд дууны үг, бадгийг эхлээд толгойн дотроо бодоод дараа нь дуулдаг. Хүүхдэд таалагдаж байгаа дуулсаар л байгаарай. Дуу сонсч өссөн хүүхэд үгсийн утгыг сайн ойлгодог болохоос гадна үгсийн баялаг сайтай байдаг. Дуулж байхдаа өөрийнхөө хоолойг мэдэрч, сонсох ч дуртай байдаг.
  • Янз бүрийн шүлэг уншиж өгөөд аль шүлгэнд илүү дуртай байгааг нь олж мэд. Дуртай шүлгийг нь цээжлээд хамтдаа унш. Хүүхэд үгэнд маш дуртай байдаг. Шүлгийг маш хурдан цээжилж, үгээр "тоглох" болно.
  • Та хүүхдийнхээ сонирхлын дагуу номын сонголт хиийж болно. Ном уншиж байхдаа зурагнуудынх нь тухай асуулт асуу. Тайлбарыг нь дэлгэрүүлж, илүү хувийн шинж чанартай болго. "Хоёулаа дээр алхаж байгаад гоүлден ретривер нохой харснаа санаж байна уу?" зэргээр шинэ үгнүүдийг өгүүлбэр, харилцан яриандаа энгийнээр боловч бага багаар нэмж ашигла. Ярилцах хугацаагаа уртасгаж, хүүхдэд санаачилгыг гартаа авах боломжийг өг.

Ном зохиол, дуу шүлэг уншиж өгөх цаг гарга

  • Өдөр тутам хүүхдэдээ ном зохиол уншиж, хамтдаа дуу дуулдаг зуршлаа больж болохгүй. Хүүхдийн хувьд энэ нь тоглоомоор тоглохтой адил маш сонирхолтой байдаг. Таны болон таны хүүхдийн амьдрал ном зохиол, дуу шүлгээр дүүрэн байж, боломж гарах төдийд хамтдаа дуу дуулж, ном уншиж байгаарай.