Ном зохиол, дуу шүлэг уншиж өгөх

Дуу хөгжим, үлгэр түүхээр дүүрэн ертөнцийг хүүхэддээ бүрдүүл

  • Хүүхэддээ аль болох эрт номтой танилцах боломж өг. Тэд таны бодож байгаагаас хамаагүй эрт номтой танилцахад бэлэн. Номны зургийг хараад, үгийг нь ойлгодог болтол хойшлуулах хэрэггүй. Хүүхдийн өрөөнд номын сан, тавиур бэлдэж, төрсөн өдрөөс нь эхлэн ном уншиж өгөх тухтай сандлаа бэлдэж тавь.
  • Амьдралд нь тохиолдох магадлал өндөртэй юмс үзэгдэл, үйл явдлын талаар өгүүлсэн номнуудыг сонго. Жишээ нь гэр бүл, өдөр тутмын амьдралын тухай өгүүлсэн хүүхдийн ном байж болно.
  • Том, энгийн зурагтай эсвэл эрс тэс ялгаатай, өнгө харшсан тод зурагтай номнуудыг сонго.
  • Давтагдсан бөгөөд богино үг, хэллэгтэй эсвэл энгийн өгүүлбэртэй номнууд хүүхдийн анхаарлыг илүү сайн татдаг.
  • Бичиггүй эсвэл ганцхан үгтэй том зурагтай номыг сонго.

Хүүхэддээ ном зохиол, дууны ертөнцийг танилцуул.

  • Хүүхэддээ өдөр бүр ном зохиол уншиж өгч бай. Суд
  • Та өөрийн цээжээр мэддэг жороо үг, уран хэллэг, дуу дуулж өгч байгаарай. Ямрыг ч санахгүй байгаа бол сайнд тооцогддог СД, бичлэг худалдан авч хамтдаа сонс. Эхэндээ та даган дуулж үзүүл, гэхдээ төд удалгүй танд хэрэггүй болох байх. Таны дуу хоолойг ямар ч СД, аудио бичлэг орлож чадахгүй.

Цаг гаргаж хүүхэд ном зохиол уншиж өгөн, дуу дуулж өгч байгаарай.

  • Унтахын өмнө хүүхдэдээ тогтмол ном унших, дуу дуулж өгч занш. Эсвэл зүгээр л хамтдаа чимээгүй сууж болно.

Энэ насны хүүхдэд тохиромжтой дуу, жороо үг, уран үг хэллэгийн жишээ

Бүүвэйн дуу

Ангир шувууны дэгдээхэй шигээ, Алсаас ээжийгээ дуудаад байнаа. Ээ бүүвэй бүүвэй ээ, Ээ бүүвэй бүүвэй ээ, Ээ бүүвэй бүүвэй ээ, Ээ бүүвэй бүүвэй ээ. Хараацай шувууны дэгдээхэй шигээ, Харцаараа юундаа дуудаад байнаа. Ээ бүүвэй бүүвэй ээ, Ээ бүүвэй бүүвэй ээ, Ээ бүүвэй бүүвэй ээ, Ээ бүүвэй бүүвэй ээ. https://lyricstranslate.com

Жороо үг, аман наадам

Туулай туулай тонгос Туулайн бөгс ондгос Хоёр чих нь дэлдгэс Хоёр нүд нь бүлтгэс Шаазгай шаг шаг Шар шувуу бөг бөг Дэрсэн тэрэг дэн дэн Чирсэн чар нь бөн бөн