Ном зохиол, дуу шүлэг уншиж өгөх
Хүүхдэдээ ном зохиол, дуу шүлгээр бялхсан орчин бүрдүүлж өг
- Энэ насны хүүхэд нэг л номыг дахин дахин унших жигтэйхэн дуртай байдаг тул олон дахин эргүүлэхэд тэсвэртэй, бат бэх хуудастай номыг сонго. Хатуу хуудастай эсвэл даавуун, хулдаасан номнууд хүүхдийн тань гарт яг тохирно.
- Өдөр тутам тааралддаг, танаил болсон юмс үзэгдэл, байнга хийдэг үйлдэл, үйл явдлыг харуулсан энгийн зурагтай номыг сонгож өг.
- Энгийн зохиомжийг, нэг нүүрэн дээр нэг мөр бичсэн номнуудыг сонго.
- Хүүхэддээ уншиж өгөх жороо үг, шүлэг, дуу зэргийг шинээр сур.
Хүүхэддээ ном зохиол, дуу шүлгийг таниул.
- Өдөр бүр хүүхэддээ уншиж өгч байгаарай. Эцэг эхчүүд нь өдөр бүр ердөө л 10-20 минут чангаар ном зохиол уншиж өгдөг байсан хүүхдүүд номонд дуртай, сайн уншигч нар болдог гэдэг судалгаагаар батлагдсан.
- Цээжээрээ мэддэг жороо үг, дуу шүлгийг хүүхдэдээ байнга уншиж өгөхийн хажуугаар хэдэн долоо хоног тутам шинээр сурсныгаа мөн зааж өг.
Хүүхэддээ ном зохиол, дуу шүлэг уншиж өгөхөд цаг гаргаж бай
- Хүүхдийг унтахаас өмнө ном уншиж, дуу дуулж занш. Эсвэл хамтдаа зүгээр л чимээгүй сууж болно.
Энэ насны хүүхдэд тохиромжтой дууны жишээ
Жижигхэн болжмор жив жив жив Жиргэж нисээд дэв дэв дэв Амаа ангайгаад жив жив жив [гараа биендээ наагаад нисч байгаа дэвнэ] Ангайн дэгдээд дэв дэв дэв Тоглоё тоглоё жив жив жив Бүжиглэе бүжиглэе жив жив жив [гараа биендээ наагаад нисч байгаа дэвнэ]