9-12 сартай хүүхдийн харилцааны тухай түгээмэл асуултууд

Гадаад хэлний аудио бичлэг сонсоход хүүхэд маань сурах болов уу?

Хүүхдүүд нэгээс дээш гадаад хэлийг маш амархан сурдаг гэж сонссон. Тийм болохоор гадаад хэлний аудио хичээлыг ашиглавал хэр оновчтой вэ?

Бага насны хүүхэд гадаад хэлийг амархан сурдаг хэдий ч цахилгаан хэрэгслээс илүү амьд хүнтэй ярилцвал хамгийн сайн сурна. Гурав хүртэл насны хүүхдүүд олон гадаад хэлийг зэрэг сурах боломжтой гэдгийг олон судалгаа баталсан. Хүүхдийн ойр дотнын том хүмүүс зөвхөн өөр өөрсдийн хэлээр хүүхэдтэй ярилцаж, аль болох тод, төрөл бүрийн сэдвийн олон үгс ашиглаж яривал хүүхэд маш сайн сурна.