Харилцан ярилцах

Хүүхдийн хэл яриа сайн хөгжих орчинг бүрдүүл

  • Амьтны хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, хажуу хөрш, машин угаалгын газар, номын сан зэрэг газруудаар хамтдаа явж үз. Ингэснээр хүүхдийн үгсийн сан улам сайн болно. Мөн явган явахад замын тэмдэг, явганы хүний гарц, царс мод, цэцэг, ачааны тэрэг, замын хашлага зэрэг олон шинэ зүйлтэй тааралдах болно.

Сайн ярих гэж юу болохыг хүүхдээ таниул

  • "Гулсуур дээрээс унахад ямар байсан бэ" эсвэл "Өвөө нь их баярласан уу" гэх зэрэг нээлттэй асуулт тавьж, харилцан ярилц. Хэн юу, хэзээ, хаана зэрэг асуултуудаас тэр асуултыг хэрхэн тавих, яаж удаан ярилцах зэргийг сурч авна.
  • Та өөрийн ажил мэргэжил, сонирхдог зүйлийн талаар илүү мэргэжлийн үг хэллэг ашиглахаас бүү эмээгээрэ. Биологи, дуу хөгжим, урлаг, шинжлэх ухаан, математик, эрүүл мэндийн хэллэгүүд бага насны хүүхдэд гайхалтай содон санагддаг. "Шувуу"-г мэддэг болсны дараагаар хүүхэд "шаазгай", "болжмор", "тагтаа" зэрэг нарийн үгнүүдэд дуртай болдог.
  • Зөвхөн ном гэлтгүй өөрт тохиолдсон явдлуудыг ярьж өгч болно. Унтахынх нь өмнө өдөр болсон үйл явдлыг ярьж өг. Хүүхэд нарийн ширийн деталь болгоныг сонсох дуртай байдаг. Иймд,"чи босоод, ногоон өмд, динозавртай цамцаа өмсөөд, шүдээ угаагаад ..." гэх зэргээр дэлгэрэнгүй тодорхой өгүүлэмжтэй түүх ярьж өг.
  • Хүүхдээрээ аль болох яриулж бай. Болсон явдал ч байсан болно. "Нуурын эрэг дээр чи давалгаанаас зугтаж гүйх дуртай байсан даа. Давалгааны үзүүрт цагаан хөөс харагдаад л. Дараа нь юу болсныг санаж байна уу?" зэргээр яриа өрнүүл. Фото зураг ашиглан ярилцвал хүүхдэд бүүр сонирхолтой болно.

Хүүхэдтэй ярилцахад цаг гарга

  • Хүүхэд 2-3 нас хүрээд гэрийн орчноос гаднах ертөнцтэй танилцахад бэлэн болдог. Нийгэмших, аялалд гарах, хөрш хороололд очиж үзэх зэрэгт зориудаар цаг гарга. Өөрийгөө илүү сайн илэрхийлж чаддаг болоод хүүхэд илүү удаан ярилцахад бэлэн болдог. Хүсч байгаа зүйлээ асууж, шинэ хүмүүстэй өөртөө итгэлтэйгээр танилцаж сурна. Автомашин, жимс, шувуу, жимс зэрэг тодорхой зүйлүүдийг сонирхож эхэлнэ. Хүүхдүүд маань бидний сонирхолд нөлөөлж чаддаг. Тэдэнд хэрэгтэй, сонирхсон зүйлийг нь анхааралтай сонсч чадвал бидэнд ч гэсэн хөгжих боломж гарч ирдэг. Хүүхдийнхээ сонирхлыг даган өөрийн мэдлэгээ ахиулах гайхалтай боломжийг бүү алдаарай.