Хүүхэд өөрөө хөгжих чадвартай бөгөөд хөгжлийн үе шат бүрээр хүүхдийн хэрэгцээ хувьсан өөрчлөгддөг. Энэхүү өвөрмөц хэрэгцээ, шаардагад нийцүүлэн бүрдүүлсэн орчинд таних, судлах арга барилаа олоход нь тусалдаг бол хүүхэд цогц хөгжиж чадна гэсэн итгэл үнэмшил дээр үндэслэн Монтессори анх үүсч хөгжсөн түүхтэй.

Ихэнх хүмүүс Монтессори гэдэг ойлголтыг бага, балчир настай боловсролтой холбож ойлгодог. Гэвч үнэндээ Монтессори бол бага насаар хязгаарлагдахгүй, өсвөр наснаас насанд хүрэгч хүртэлх өргөн цар хүрээтэй зарчим юм. Энэ бол зөвхөн сургах, заах тухай ойлголт бус бөгөөд хүний хөгжлийг хэрхэн нийтэд нь хамгийн сайнаар дэмжиж болох тухай ойлголтыг илэрхийлнэ.

Монтессори гэдэг нэр нь боловсролын тогтолцоонд хүүхдүүдийг ажигласан дүгнэлтдээ тулгуурлан шинэ зарчмыг нэвтрүүлж чадсан хүний эмч, Итали гаралтай Мария Монтессори гэдэг хүний нэрнээс үүдэлтэй.

Дэлхийн бөмбөрцөгийг харж байгаа хүүхэд